МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.10.22

Х.Амгаланбаатар: Төрийн албан хаагчийн гол асуудал тогтвортой ажлын байр

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа болон, төсөв хөрөнгө хэмнэх үүднээс төрийн албан хаагчийг олноор халж, сэлгэх гэж байна гэсэн албан бус мэдээлэл байгааг төрийн албан хаагчид хэлдэг.

Энэ талаар төрийн албаны зөвлөл, МҮЭХ, судлаачдын байр суурийг сонирхлоо. Өнөөдөр улсын хэмжээнд 169 мянга 448 төрийн албан хаагч ажиллаж байна. Түүний 116 мянга нь төрийн үйлчилгээний албан хаагч, 17 мянга нь төрийн захиргаанд ажиллаж байна.

Үүнээс үүдээд халаа сэлгээний асуудал яам, агентлагийн хэмжээнд яригдах болов уу гэсэн таамаглал байна. Яамдад нийт 4 мянга гаруй албан хаагч ажилладаг байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Дөрвөн жилийн хугацаанд төрийн албаны бүтэц, тоо нь өөрчлөгдөөд, тэнд олон жил ажилласан чадварлаг хүмүүс өөр салбар луу орж байгаа нь туйлын харамсалтай.

Ийм учраас МҮЭХ болон Төрийн албан хаагчдын ҮЭ-ээс баримталж байгаа асуудал бол төрийн албан хаагчдын тогтвор суурьшлын асуудал байх ёстой” гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү