Гандан хийд
2014.11.26

Монголын соёлын өвийг хадгалах, музейтэй болох хэрэгтэй

2015 оны төсөвт шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд санхүүжилт олгохгүй, харин царцаасан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэж ашиглалтанд оруулахаар шийджээ.

Гандан хийдийн жилийн өмнө ашиглалтанд орох ёстой байсан барилгыг цементийн үнэ нэмэгдсэн учраас дуусгаагүй байгаа аж. Харин энэ чигээр нь үлдээвэл буддын шашны соёлын өв устах аюул нүүрлэнэ гэж төсөвт мөнгө суурилуулж өгчээ.  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Энэ төсвийг эхлээд хассан байсан. Гэхдээ олон талаас нь ярилцсаны үр дүнд  хийдэд өгч буй мөнгө биш Монголын соёлын үнэт өвийг хамгаалах асуудал гэж үзсэн. Гандангийн арын жижиг байшинд соёлын үнэт өв хадгалагдан үлдсэн байгаа. Тиймээс Монголын соёлын өвийг хадгалах, музей болгох хэрэгтэй ”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Дуусаагүй барилгын жагсаалтад орж ирсэн учраас яалт ч үгүй дуусгахаар болсон. Таван тэрбум гаруй төгрөгийг төсөвт суурилуулаад барилгаа заавал дуусгах ёстой гэж үзэн энэ асуудал батлагдсан” гэсэн юм 

                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү