Д.Тэрбишдагвын хэлсэн үгийг дээрх бичлэгээс бүрэн эхээр нь үзнэ үү
2014.12.10

Хүнсээр овоглосон яам байгуулагдаж байгаад баяртай байна гэв

Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмааг томилогдох үеэд УИХ-ын зарим гишүүд ийм нэртэй яам байгуулагдаж байгаа нь зөв зүйтэй гэж саналаа хэлсэн юм.

Д.Тэрбишдагва "Бүтэц бүрэлдэхүүн дээр хархад хамгийн зөв яам бий болчихлоо гэж харж байна. 2000 онд энэ салбар уналтад ороход хүнс хөдөө аж ахуйгаар овоглосон яам бий болж сэргэсэн. Энэ салбарыг толгойлох хэцүү гэхдээ Монголыг хамгийн хүнд хэцүү үед аварч явсан салбар.Сүүлийн үед энэ салбар дээр бодлогын хэмжээнд алдаа гарч. Хүнс хөдөө аж ахуйн салбар дээр хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбар ороод, сүүлдээ төрийн өмчийн хороо орж ирээд хүнс хөдөө аж ахуй хаягдсан. Хүнсээр овоглосон яам байгуулагдаж байгаад баяртай байна.

Г.Батхүү "Нэр бүхий гишүүд бид ноосны урамшуулалтын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. Д.Тэрбишдагва гишүүний хэлдэг энэ яам жинхэнэ гольдиролдоо орж байна гэдэгтэй санал нэг байна.