ЖДҮ-ийн Хөгжлийн газрын дарга Д.Баттогтох
2014.12.08

Д.Баттогтох: Тогтоолын хугацааг дахин сунгах шаардлагатай

Засгийн газрын 103-дугаар тогтоолын хэрэгжилт 12 сараас дуусгавар болж байгаа. Харин салбарын яамны зүгээс дээрх тогтоолын хугацааг дахин сунгах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ тогтоол нь төрийн байгууллага, төсвийн мөнгөөр бараа худалдан авах, ажил үйлчилгээ хийлгэхдээ тухайн тендер шалгаруултад үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрхийг олгоно гэж заасан байдаг аж.

ЖДҮ-ийн Хөгжлийн газрын дарга Д.Баттогтох “Дотоодын үйлдвэрлэлээр бий болсон  бүтээгдэхүүнийг төрийн өмчийн компаниуд  худалдан авалт зарлахдаа бүтээгдэхүүнд давуу эрх олгоно гэсэн тогтоол бий . Өөрөөр хэлбэл худалдан авалтад санал болгосон үнийг арван хувиар зохиомлоор буулган үнийн саналыг аваад, давуу эрх өгч тухайн байгууллага бараа бүтээгдэхүүнийг нь худалдаж авна гэсэн заалт байдаг. Энэ  нь дотоодын үйлдвэрлэгчээ дэмжиж байгаа эрх зүйн орчны хүрээнд хийсэн ажил”гэлээ.

                      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү