Х.Амгаланбаатар: Хамгийн чухал нь иргэдийн цалинг нэмэх
2014 онд Монголын засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо гэсэн гурван тал хэлэлцээрийн ширээний ард хэд, хэдэн удаа суусан ч үр дүн үнэхээр гараагүй учир шийдлийн засгийн газарт саналаа хүргүүлсэн.
Энэ онд эдийн засаг илүү хүндэрч, ажилгүйдэл хүрээгээ тэлж иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний үнэ цэнэ бүр илүү муудах учраас наад зах нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг 60-70 хувь нэмэх, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх нийгмийн шаардлага байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар нь урьдчилж байр сууриа илэрхийлдэг, түүнийг нь МҮЭХ, МАОЭХ нь дагаж явдаг цаг өнөөдөр биш.
Хамгийн гол нь 2015 оноос иргэдийн цалин хөлсийг хэзээ, хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал. Үүнд төсвийн боломж бололцоо хэр байна вэ гэдгийг хэлэлцээрийн хүрээнд яригдана. Өмнө нь манай холбоо цалин тэтгэвэрийн хэмжээг 60-аас доошгүй нэмэх саналыг урьдчилаад хүргүүлсэн