УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.01.19

УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай  хуулийн төслийг хэлэлцжээ.  

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлсон урт, дунд хугацааны бодлогууд олон батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Учир нь  Засгийн газар солигдох бүр бодлого өөрчлөгддөгтэй холбоотой байгаа аж.    

Харин одоогийн хэлэлцэж байгаа хуулийн төсөл нь урт удаан хугацаанд хэрэгжих, аль ч улстөрийн хүчин сонгуульд ялсан байсан ч тухайн баримт бичигт туссан ажлууд хэрэгжиж байхаар тусгасан нь давуутай гэнэ.  

Гэхдээ бас бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох шаардлага байна гэж тус бүлгээс үзэж, УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.