Я.Содбаатар: Өндөр гэгээний талаарх түүхийн баримтууд шинээр илэрч байгаа
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож байгаа. Засгийн газрын тогтоолоор тэмдэглэх үйл ажиллагаа Өвөрхангай аймагт эхэлсэн байна.
Хархорин суманд Бүсийн наадам болохоос гадна Унгарын Будапешт хотноо европын Монгол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдахаар болжээ.
Монголын төр нийгэм соёл урлаг шашны нэрт зүтгэлтэн Анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар Засгийн газарт санал хүргүүлсэн байна. Өндөр гэгээний тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн байдаг.
Анх 1995 онд 360 жилийнх нь ойг Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум буюу Өндөр гэгээний өөрийнх нь төрсөн газар тэмдэглэж анх удаагаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр өнгөрүүлж байжээ.
Түүний дараа 2005 онд мөн Засгийн газрын тогтоол гарж 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин суманд тэмдэглэж байсан байна. Тиймээс уламжлал болгон тэмдэглэдэг түүхэн ойг энэ жил мөн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа Засгийн газарт илгээсэн саналдаа Я.Содбаатар гишүүн тусгажээ.
Мөн Өндөр гэгээн Занабазартай холбогдох түүхэн олдвор бичиг баримтууд ч зөвхөн монголын газар нутгаас ч гэлтгүй Урд, Хойд хөршийн газар нутгийн архиваас олноороо олдож байгаа учраас Өндөр гэгээнийг илүү алдаршуулах илүү танин мэдүүлэхэд ой арга хэмжээний зорилго оршиж байгаа юмаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 2005 онд Өндөр гэгээний ойг Хархорин суманд бид зохиож байсан. Өнгөрсөн 10 гаран жил жилүүдэд Өндөр гэгээн судлалын ажил олон улсын түвшинд гарсан.Өндөр гэгээнийг төр нийгмийн зүтгэлтнийх нь хувьд шинээр баримтууд илэрч байгаа. Хятад, ОХУ-ын архивуудаас гэх мэт.