Бид шинэ нийгэмд шилжихдээ мэдлэггүй шилжжээ
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2015.04.06

Бид шинэ нийгэмд шилжихдээ мэдлэггүй шилжжээ

“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Чуулганд гадаад, дотоодын 1500 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд тэд энэ удаад “Итгэлцэл”уриан дор чууллаа. Харин энэ удаагийн чуулганы үеэр оролцогчид ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна

Жил бүр бид эдийн засгийн чуулганаа зохион байгуулж ирсэн. Энэ чуулганаар шийдвэр гаргахгүй ч үнэн зөв мэдээллийг олон өнцгөөс яриад үүнийгээ УИХ, Засгийн газрын бодлогондоо тусгах нь гол асуудал. Үүнээс өөр арга зам байхгүй. Бид шинэ нийгэмд шилжихдээ мэдлэггүй шилжиж. Тиймээс энэ алдаанаас суралцаж, зөв гольдролдоо орохын тулд , чуулганыг зохион байгуулж байна.

Бид энэ чуулганаар нэгдсэн ойлголцолд хүрч итгэлцэлд хүрэх зам гүүрийг засч байна. Нэг ойлголтыг олон талын өнцгөөс ярьж байж итгэлцэл үүснэ. Гэтэл энэ дундуур хардлага яваад байдал яах билээ. Хардлага байвал заавал хэн нэгнийг буруутан болгох гэж явна. Тиймээс энэ хардлагыг үгүй болгохын тулд бид нэгдсэн 4 ойлголтод хүрч итгэлцэх ёстой.