УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа
2010.03.01

УИХ-ын гишүүдийг Японы Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзлаа

Энхтайвны Сасагава сангийн урилгаар УИХ дахь Монгол-Японы парламенын бүлгийн  дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Балдан-Очир, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарын гишүүд Япон улсад  айлчлав. Тэднийг Япон Улсын Ерөнхий сайд Ю.Хатояма хүлээн авч уулзсан бөгөөд Ерөнхий сайд Ю. Хатоямад Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын захидлыг гардуулж өгсөн байна.

Тус захидалд Японы Засгийн газрын Азийн бүс нутгийг хөгжүүлэхэд илүү анхаарсан бодлого болон Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг байгуулах санаачилга дэвшүүлж буйг дэмжиж байгаа төдийгүй энэ үйл ажиллагаанд Монгол Улс идэвхитэй оролцохоо илэрхийлсэн байна. Мөн хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр  байгуулахад Японы тал идэвхитэй ажиллаж байгаад талархал дэвшүүлээд  Ерөнхий сайд Ю.Хатоямаг Монголд айлчлахыг урьж байгаагаа уламжилжээ.

Энэ удаагийн айлчлал 2009 оны есдүгээр сард тус улсад  доод танхимын сонгууль болж, Японы Ардчилсан нам засгийн эрх барих болсноос хойшхи Монгол-Японы парламентын бүлгийн гишүүдийн анхны айлчлал болж байгаагаагаараа онцлогтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.