2009.09.30

М.Энхболд: Нэг хэсэгтээ л бид Улаанбаатар хотдоо төвлөн сууна

Бид нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан хүнийх нь хувьд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболдоос Улаанбаатар хотыг нүүлгэх эсэх талаар ямар бодолтой байгааг нь сонирхсон юм.

-Нийслэлийг нүүлгэх эсэх талаар улс төрчид судлаачид нэлээд маргаантай байдаг. Энэ тал дээр таны бодолыг сонсох гэсэн юм?

-Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүсэн хот. 28 удаа нүүхдээ 16 газарт бууриа зассан. Зарим газарт нь хоёр ч удаа буудаллаж байсан түүхтэй. Энэ нийслэл хот буудаллаж байсан 16 газрыг би хотын захирагчаар ажиллаж байхдаа захирамж гаргаж, тухайн газар болгон дээр нь гэрэлт хөшөө босгож, "нийслэл хот тэдээс тэдэн онд энд байваа" гэх дурсгалыг үлдээсэн. Улаанбаатар хот 1778 онд одоогийн энэ хатан Туулын хөндий, хүн чулууны хонхорт бууриа зассан.

Ер нь зарим улстөрчид нийслэл хотыг нүүлгэх ёстой гэсэн ярьдаг. Энэ бол үгүйсгэх зүйл биш. Гэхдээ өнөөгийн Монгол Улсын хөгжлийн байдал, бидний оршин сууж байгаа байдал, хот суурин газар уруугаа илүү их төвлөрч байгаа байдал зэргээс хараад үзэхэд ойрын ирээдүйд нийслэл хотыг нүүлгэх, шилжүүлэх боломж бололцоо үгүй байх гэж бодож байгаа. Томоохон хөгжилтэй улс орнууд бол, төр засгийн байгууллага, түүх соёлын байгууллага, элчин дипломатийн байгууллагуудаа шинэ газар буурь засч, нийслэл хотоо нүүлгэдэг түүх, туршлага их бий. Бидний хувьд тийм боломж, бололцоо байхгүй. Улаанбаатар хотдоо нэг хэсэгтээ төвлөн суух байх гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.