Ойрхи Дорнод зэвсгийн агуулах болж байна
Ираны асуудлаас болоод Персийн булангийн орнууд тайван бус байна. Өнгөрсөн долоо хоногт Барак Обама эдгээр улсын лидерүүдийг хүлээн авч уулзсан. Уулзалтад Саудын Арабын хаан оролцоогүй ч гол сэдэв түүний талаар байлаа. Ираны бүс нутагтаа ноёрхох гэсэн бодлого Персийн булангийн орнуудын санааг түгшээж байна. Обама тэдэнд туслахаа амалж тайтгаруулахыг оролдсон ч хийсэн мэдэгдэл, тайлбараас харахад уулзалтын зочид сэтгэл ханасангүй.
Эндээс дүгнэхэд Ираны сөрөг блок гэж болох Арабын орнууд аюулгүй байдлаа хангах шинэ арга эрэлхийлж, зэвсэгт хүчиндээ их хэмжээний мөнгө зарахад бэлэн байна.
Ирэх зургадугаар сард батлагдах Ираны цөмийн энхийн гэрээ хэд хэдэн асуудал дээр Ираныг хүлээснээс гаргана. Тухайлбал Ираны лидер Али Хаменеи (Ali Khamenei) Йемен, Бахрейн, Палестин зэрэг ад үзэгдсэн орнуудад бүх талаар тусална гэж амласан нь үүний нэг баталгаа юм. Тиймээс хүн амын олонхи нь шийтүүдээс бүрддэг Саудын Араб, Кувейт зэрэг улсууд сандрахгүй байхын аргагүй.
ОХУ Иранд 11-13 тэрбум долларын зэвсэг зарна.
Цөмийн энхийн гэрээ байгуулснаар Иран цөмийн асуудлыг цаг нь ирэх хүртэл хойшлуулж, ингэснээр бусад асуудлаар эрх чөлөөтэй болж энгийн зэвсэг үйлдвэрлэхэд ямар нэгэн саад тотгор учрахгүй. Ойрхи Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн, цэрэг, улс төрийн түгшүүртэй байдал нь цөмийн бус зэвсгийн зах зээлийг амилуулж улс орнууд олноор нь зэвсэг худалдаж авах болов. Энэ нь олон жил цэргийн зориулалттай онгоцноос олох орлого нь багасаад байсан Франц улсад ашигтай нөхцлийг үүсгэв. Мөн барууны орнууд, ОХУ зэвсгийн худалдаанаас хоцрохгүй. Одоогоор ОХУ, АНУ хоёр зэвсгийн худалдаагаар өрсөлдөж байгаа эхний байрын төлөө өрсөлдөж байгаа. 2014 оны байдлаар зэвсгийн зах зээлийн 28 хувийг АНУ, 27 хувийг ОХУ эзэлж байна. Ираны гэрээ байгуулагдвал ОХУ Иранд 11-13 тэрбум долларын зэвсэг зарах төлөвтэй байна. Түүгээр барахгүй дэлхийн зах зээлд өөрийн хувийг өсгөхийг хүсч буй ОХУ үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан зэвсэг худалдахдаа Зэвсэг худалдаалах тухай Олон улсын гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдэв. Оросын зэвсэг ихэсвэл Ойрхи Дорнодод, ялангуяа Персийн буланд тэнцвэрт байдал ганхана. Үүний зэрэгцээ зэвсгийн орлого Оросын эдийн засаг амьсгаа авах боломж олгоно.
Йеменд байрласан Хуситуудыг дарахын тулд Саудын Араб тэргүүтэй арабын 10 орон цэргийн ажиллагаа эхлүүлэв
Саудын Араб, Катар хоёр Йеменд нээлттэй цэргийн ажиллагаа явуулж, Ирак, Сирид “нууц ажиллагааг” хэрэгжүүлснээр Ойрхи Дорнодын бүс зэвсгийн агуулах болох эхлэл тавигджээ. 2014 онд Саудын Араб батлан хамгаалахын зардлыг 81 тэрбум доллар болгон өсгөсний дотор 6,5 тэрбум доллараар гаднаас зэвсэг авсан нь өмнөх оноос 54 хувиар өсчээ. АНУ Ойрхи Дорнодын орнуудад 8,4 тэрбум долларын зэвсэг зарснаар бүх цагийн рекордыг эвдэв.
Өнгөрсөн гуравдугаар сард Саудын Араб Өмнөд Солонгостой гэрээ байгуулж Солонгосын мэргэжилтнүүд 52 тэрбум долларын өртгөөр цөмийн үйлдвэрийн байгууламж барих болсон тухай мэдээлэл гарсан. Ингэснээр Саудын Араб Ойрхи Дорнодын орнууд цөмийн зэвсгээр хөөцөлдөх эхлэлийг тавив.
Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд