Оновчтой үгийг толгойд ортол хэлдэг гишүүн
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.05.26

Оновчтой үгийг толгойд ортол хэлдэг гишүүн

Говь-Алтайн ард түмнээс хоёронтаа итгэлийг нь хүлээсэн гишүүн гэвэл хэн ч Ж.Энхбаяр гэнэ.

Өөрийнх нь амьдаа ч нэгэн цагт улстөрийн загалмайлсан эцэг хэмээн дуудагдаж байсан ч Ж.Энхбаяр гишүүний хувьд түүнээс тэс өөр хүн гэлтэй.

Түүний аавыг Батлан хамгаалахын сайд, цэргийн нэртэй зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбаа гэдгийг мэдэхгүй хүн ховор. Харин аавынхаа шийрийг хатааж БХ-ын сайд болоход нь олон хүн ам сайтай байж дэмжиж байлаа.

Мэдээж сайны хажуугаар саар зүйл зөндөө л байдаг. Ж.Энхбаярыг 2012 онд Батлан хамгаалахын сайд болоход эцгийнхээ нэрээр сайд боллоо гэх хүмүүс ч байсан. Бүр зарим нь намынхаа нөхдүүдийг лоббидсон хэмээн ярьдаг. 

Гэхдээ эдгээр зүйл тийм ч чухал биш. Ажлаа нэр төртэй биелүүлсэн нь хамгийн гол. Эрхэм гишүүн одоо УИХ-ын гишүүний ажлын хажуугаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар давхар ажиллаж байгаа хөдөлмөрч залуу улс төрч.

Саяхан тэрээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг засгийн газраа огцруул хэмээн хүчтэй шүүмжилсэн. Зарим гишүүд шиг асуудал болгон дээр дугараад байдаггүй ч нэг хэлэхдээ жинтэйхэн хэдэн үг хэлчихдэг хэмээн нам доторх ойр дотныхон нь үнэлдэг.

Ингээд уншигч танд Ж.Энхбаяр гишүүний Ерөнхий сайдад хандаж хэлсэн үгийг хүргэж байна.