Мэргэшсэн нягтлан бодогчдийн институт
2015.06.11

Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдөр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд англи хэл, аудитын шалгалтаар эхэллээ. Англи хэлний шалгалтад 615, аудитын шалгалтад 565 нягтлан бодогчид орлоо.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмын өөрчлөлтийн дагуу  аудит, англи хэлний шалгалтыг 2,5 цагийн хугацаатай авлаа.  Шалгалтын материалыг шалгалт бүрийн өмнө тестийн сангаас санамсаргүй сонголтоор сонгож, тестийн машинаар уншуулан дүнг засаж байна.

Шалгалтын дүнгээ шалгуулагчид шалгалт өгснийхөө дараа шууд СЭЗДС-ийн 502 тоот ангид очиж сонсож болох бөгөөд  www.testaccount.monicpa.mn бүртгэл хийлгэсэн хуудсаар өөрийн мэйл хаяг, нууц үгээр нэвтэрч харах боломжтой. Мөн  www.monicpa.mn вэб хуудсаар дүнг мэдээлнэ. 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?