Авто замын төрөл бүрийн битумыг танилцуулах чуулга уулзалт боллоо
Монголын авто замчдын холбоо
2015.06.12

Авто замын төрөл бүрийн битумыг танилцуулах чуулга уулзалт боллоо

Монголын авто замчдын холбоо, “Эн Ди Ти Кэй” ХХК,“China Petroleum Liaohe Petrochemical Industries” компанитай хамтран “SBS” сайжруулсан битум, битумын үйлдвэр барих төсөл танилцуулах, хамтран ажиллах талаар танилцуулах эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн 1-р давхарын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд China Petroleum Liaho Petrochemical Industries ХХК-ийн судалгаа хүрээлэнгийн ерөнхий инженер Huang He, БНХАУ-ын Газрын тосны их сургуулийн Газрын тосны судалгааны лабораторийн судлаач, Panjin Liaohe Oil Field Dali Group компанийн зөвлөх, доктор Wei Jian Ming, Тяньжин Zhakhug Logistivs Co.,ltd Бизнесийн хэлтсийн дэд дарга Da Qiang нар илтгэл тавьлаа.

Хурлын үеэр стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Петрочайна Лиохе Петрохемикал индастрис ХХК-ийн дэд захирал Ту Гүй Лүн, Эн Ди Ти Кэй ХХК-ийн ерөнхий захирал Жан Сүй Дэ нар гарын үсэг зурлаа.