Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө
Нийслэлийн Жижиг Дунд үйлдвэрийг дэмжих төв
2015.07.06

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үндэсний чуулган амжилттай болж өндөрлөлөө

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган” Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл нийт 350 орчим үйлдвэрлэгч оролцож байгаа бөгөөд тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцохоор цугларлаа.

Чуулганыг нээж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлсэн юм. Тэрбээр “ЖДҮ гэдэг бол эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал үйл ажиллагаа гэдгийг дурьдаад цаашлаад үйлдвэрлэл гэдэг бол улс орны тусгаар тогтнолын чухал суурь ойлголт. Үүний нотолгоо болж. Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь чухал шийдвэр байсан. Манай улсын ДНБ-ий 20 хувийг ЖДҮ-ийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин дэлхийн бусад улсуудад үүнээс ч их хуийг эзэлдэг. Тэгэхээр бид ДНБ-д эзлэх ЖДҮ-ийн бүтээгдэхүүний хувийг нэмэгдүүлэхийн тулд анхаарч, санаачилгатай ажиллах хэрэгтэй" гэдгийг онцолсон юм. Манай улсад хөдөлмөрийн чадвартай 60 мянган иргэн ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт 50 600 ЖДҮ эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг аж.

УИХ-аас анх удаа Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлахаар ажиллаж байгаа нь ЖДҮ эрхлэгчдэд нэн хэрэгтэй чухал бодлого болох юм. Дээрх бодлогоын баримт бичгээс гадна Аж үйлдвэрийн яам Худалдааны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг санаачилж УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа ажээ.

Үүнээс гадна Аж үйлдвэрийн сайд ЖДҮ эрхлэгчдийг үйлдвэрлэлээ явуулахдаа шинэ техник технологиудыг ихээр ашиглаж бүтээгдэхүүнийхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаахао хандуулах хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Үүний дараа “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-д оролцогчдод  Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж танилцуулав. Чуулган  “Жижиг дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” гэсэн сэдвийн дагуух илтгэлээр үргэлжилж байна.