2015.07.21

Азийн зан үйлийн нийгэмлэгийн 16-р их хурал боллоо

Академич Х.Сампилдэндэвийн мэндэлсний 70 насны ойд зориулсан Азийн зан үйлийн нийгэмлэгийн 16 их хурал боллоо.

Энэ удаагийн хурал Язгуур шүтлэг ба байгаль соёлын экологийн асуудал сэдвийн хүрээнд болж байгаа ба эрдэмтэд тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан юм.  

УИХ-ын гишүүн Г.Батхүү “16 дугаар хурлыг Өвөрхангай аймгийн эрдэмтэн Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн академич Х.Сампилдэндэв гуайн 70 насны ой тохион хамтарч хийж байгаагаараа олон улсын хэмжээний ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Шинжлэх ухааны академиас Сампилдэндэв гуайн бүтээл долоон боть номыг хэвлэж гаргаж буй нь Монгол улсын ирээдүйд оруулж буй том хувь нэмэр юм” гэлээ.

Уг хуралд БНХАУ, Өвөр Монголын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцжээ.