Тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд урьж байна
2015.08.27

Тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд урьж байна

Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар ихээхэн ажил хийгдэж байгаа тул аж үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийн эрэлт нэн ихэссэн.

Европ болон Америкийн бүтээгдэхүүнтэй харьцуулбал Хятадын тоног төхөөрөмж үнэ хямд. чанар сайн, тээвэрлэлтийн зардал бага зэргээс үүдэн Монголын бизнес эрхлэгчид Хятадаас тоног төхөөрөмж авах нь илүүтэй.

Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд Монголын зах зээлд өөрийн бараа бүтээгдэхүүнийг гаргах сонирхолтой боловч олон нийтэд таниулан сурталчилах таатай гарцыг олоогүй л байна.

Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Мишээл Экспо хамтран 2015 оны 9-р сарын 4-нөөс 6-ний өдрүүдэд МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Мишээл олон улсын үзэсгэлэнгийн төвд ‘Хятадын машин механизм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн"-г зохион байгуулахаар болоод байна. Тус үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуй нэгжүүд 318547 88099941 дугаарын утсаар холбогдоно уу