“Нийслэл-ЖДҮ” сургалт мэдээллийн төв нээлтээ хийлээ
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
2015.08.06

“Нийслэл-ЖДҮ” сургалт мэдээллийн төв нээлтээ хийлээ

Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн зүгээс нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан “НИЙСЛЭЛ- ЖДҮ" СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-ийг нээлээ.

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл Нийслэл ЖДҮ сургалт мэдээллийн төвийн үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэн үг хэллээ. Түүний дараагаар Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга н.Дондогдорж мөн нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болох Него ктд ХХК захирал н.Отгонцэцэг нар танхимыг нээж тууз хайчиллаа. Өнөөдөр нээлтээ хийсэн шинэхэн сургалт мэдээллийн төвөөр зочилон төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бид та бүхэнд олгож байна. Тус төвд өдөр бүр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн Улаанбаатарт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаалагдах юм. Эрхэм уншигч та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг бол манайд ирээрэй

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай төвд хандаж өөрт хэрэгцээтэй байгаа мэдээллийг нэг дороос авч. мэргэжилийн баг хамт олны мэргэшсэн зөвлөгөөг аваарай.

Төвийн үзэсгэлэнгийн танхимд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг

хүссэн жижиг дунд үйлдеэрлэл эрхлэгчид манайд ирээрэй