"Би" биш бид баян болох ёстой
Монлайн компанийн ерөнхий захирал А.Чимэд-Очир
2015.08.31

"Би" биш бид баян болох ёстой

Манай хэлэлцүүлгийн энэ удаагийн экспертээр Монголын анхны спорт хувцасны бренд үйлдвэрлэгч Монлайн компанийн ерөнхий захирал А.Чимэд-Очиртой ярилцаж хэлэлцүүлгийн цар хүрээгээ тэллээ. Ингээд ярилцлагаа хүлээн авна уу.

-Дэлхийн томоохон брендийн албан ёсны дэлгүүрүүд Монголд үйл ажиллагаагаа эрхэлж байхад үндэсний спорт хувцасны үйлдвэр байгуулна гэдэг зах зээл талаас харвал нилээд эрсдэлтэйсанагдаж байна. Үүнийг хэрхэн даван туулсан бэ ?

Мэдээж гадаадын томоохон брендүүдийг бодвол хийц, загвар, моод, материал зэрэг дутмаг байж болох ч дэлхийн брэнд гэдэг чинь олон зуун жил оршиж, улс орон, ард түмэн нь дэмжээд ирчихсэн учраас нэр хүндний ялгаа маш их гардаг. Үүн шиг үндэсний бүтээгдэхүүнээ дотоодын хэрэглэгчид илүүтэй дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр цаашлах тусам импортын бараатай өрсөлдөхүйц болгож чадна.

-Монлайн брэндийн хувцас хэрэглэл дэлхийн брендүүдтэй өрсөлдөх чадвар, онцлох зүйл нь юу гэж боддог вэ ?

Ер нь манай шигшээ багийн тамирчид гадаадын тэмцээн, уралдаанд оролцохдоо гадаадын хувцас хэрэглэл өмсөн оролцож байгааг нь харахад надад зохимжгүй санагдсан. Энэ сэтгэлдээ тулгуурлаж одоогийн Монлайн брэндийг бий болсон.

Манай хувцас хэрэглэл гадаадын томоохон брендүүдтэй өрсөлдөх бүрэн чадвартай. Учир нь Адидас, Найк брендүүдийн материал авдаг газраас нь бид ч гэсэн худалдан авдаг. Тэрхүү материалаар нь бид өнгө, загвар сайтай биеийн тамирын хослолуудыг үйлдвэрлэдэг.  Тиймээс ижил төрлийн ямар ч брендтэй харьцуулсан чанар, оёдлоороо дутахгүй.

Гэхдээ үнийн хувьд хамаагүй хямд. Том брендүүд олон улсын уралдаан тэмцээнийг дэмжиж гаргадаг маркатенгийн зардлаа бүтээгдэхүүн бүртээ шингээчихдэг учраас маш өндөр үнэтэй. Харин бид ажлын хөлс, татвар, материалын өртөгөө л тооцдог тул нилээд хямд гардаг учраас дотоодын хэрэглэгчид ам сайтай байдаг.

-Спорт хувцас хэрэглэлийн компаниуд аль нэг спортын төрлийн шигшээ багийг дэмжиж, хувцас хэрэглэлийг нь хангаж өөрсдийгөө таниулж байдаг. Монлайны хувьд дотоодын аль спортын төрлүүдийн хувцас хэрэглэл тал дээр нь хариуцан, хамтарч ажилладаг вэ ?

Компанийн гол зорилго бага ч гэсэн тогтмол орлоготой байх. Үүний зэрэгцээ үндэсний брэнд спорт хувцасаар дамжуулан дэлхийн дахинд монгол улсаа суртчилах зорилго, төлөвлөгөөтэй учраас спортын бүх л холбоодуудтай ажилладаг.

Угаасаа оёдлын салбар нь бусдыгаа бодвол зардал багатай. 

Түүнчлэн орлогынхоо арван хувийг спортыг ивээн тэтгэх фонддоо хуримтлуулж, үүгээрээ дамжуулан тэдгээр тамирчдын гадаадын тэмцээнд оролцоход нь санхүүгийн тусламж болдог. Угаасаа төсвийн байгууллага учраас бидний хувьд ядаж л хувцас хэрэглэл дээр нь тус болохыг хичээж ажилладаг.

-Бизнесийн гараа тань хоббиндоо хөтлөгдөж эхэлсэн ч зах зээлийн талбарт гарангуут хүндрэлтэй зүйл мэдээж тохиолдож байсан байх. Тэдгээр хүндрэлүүдийг хэрхэн даван гарч байв ?

Хүн хүний бизнес хийх зорилго өөр. Ер нь миний насны хүмүүс хийдгээ хийчихээд улаан туг намируулаад мөнгөний төлөө гүйдэг үе минь өнгөрчихсөн гэж боддог. Тиймээс дуртай зүйлдээ хөтлөгдөөд эхэлсэн учраас үүнийг томруулах гээд улсаас дэмжлэг аваад их мөнгө олох санаа өвөртлөөгүй.

Угаасаа оёдлын салбар нь бусдыгаа бодвол зардал багатай. Үйлдвэрээ байгуулахдаа 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн бизнес маань өөдий зэрэгтэй байгаа нь чамлахааргүй зүйл.

Гэхдээ аль ч талдаа шударга л баймаар байна. Олон жилийн турш татвараа үнэнч шударгаар төлсөн иргэд нь хохирох ёстой юм уу эсвэл татвар төлдөггүй хэсэг бүлэг хүмүүс нь аль нэг өршөөлийн хуулинд хамрагдаад савны гадна үлдэх хэрэгтэй юу. Шударга бус зүйл л бизнес эрхлэгчдээс авахуулаад, ажлын гараагаа эхэлж буй  залуучуудад маш их стресс болж байна.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл гэх зүйл яриад байдаг юм. Гэтэл үнэндээ ажлаа эхлэх үү, зээл хөөцөлдөөд хоёр жил явах уу гэсэн асуудал тулгардаг. Зээл хөөцөлдөхөд чинь бичиг баримтаа цуглуулж, төслөө бичээд очихоор дутуу гэдэг. Үнэхээр төвөгтэй шүү дээ. Тиймээс зарим бүрдүүлэх материалуудыг хөнгөлөөд хүнийг бизнес хийх боломжийг нь өгөх хэрэгтэй байна.

Анх үйлдвэрийг байгуулахад шинээр ажилтан авах гэтэл асуудал үүссэн. Манай улс өнгөрсөн хориод жилийн дотор цэвэр оёдолчин гэх мэргэжил үнэхээр бэлтгэгдээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс ажиллах хүмүүс маань 45-аас дээш наснынхан болж таарсан.-Танай үйлдвэрийн ажилчдын нас хэдээс хэдийн хооронд вэ ?

Гэтэл тэдгээр хүмүүс аль хэдийн тэтгэвэрт гарах нь гараад, аль эсвэл ажилд орох гэхээр наснаасаа болж гологдох жишээтэй. Гэтэл 45-аас дээш настай оёдолчин ажилд авна гээд зар тавьтал “ Үнэхээр 45 настай хүн болох уу” зэргээр итгэж ядсан хүмүүс ирж ажилд орсон. 1000 гаруй хүн холбогдсоноос дөнгөж хорьхон хүнийг л ажилд авсан.

Гэтэд эдгээр хүмүүс олон жил ажилласан учраас үнэхээр сайн бэлтгэгдчихсэн. Тиймээс ажлуулахад ямар нэгэн хүндрэл гараагүй. Харин ч ажлын ачаалал даах чадвар нь залуу хүмүүсээс ч илүү байгаа юм. Ер нь би баян гэхээс илүүтэйгээр бид баян гэх зүйлийг бүгдээрээ эрхэмлэдэг болчихвол сайн.

-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд өдөрт хэдий хэмжээний хувцас хэрэглэл үйлдвэрлэх боломжтой вэ ?

Өдөрт 4-5 багийн болон 50-60 биеийн тамирын хувцас хэрэглэл гарчихдаг. Ер нь бүтээгдэхүүний гол зорилго нь XXL, XXXL,XL зэрэг аль нэг размеруудад баригдаж дэлгүүрт зарахаас илүүтэйгээр хувь хүний биед нь тааруулж захиалгын буюу салон хэлбэрээр хэрэглэгчиддээ үйлчилдэг.

Манайхан чинь янз бүрийн биеийн харьцаатай хүмүүс учраас дэлгүүрээс авсан хувцасаа байнга л хасч тануулж байдаг. Тэр бол үнэхээр хүнд хүрсэн үйлчилгээ биш учраас нэг хувцасыг хүртэл тухайн хүнд л зориулж хийх зарчим баримталдаг.

-Та өөрийн бизнесээ өргөжүүлэхийг хүсдэг үү ?

Ер нь бид өөрсдийн спорт хувцасны зах зээлийг импортын бүтээгдэхүүнээс хараат бус байлгах бүрэн боломжтой. Хэрвээ зарим нэг бизнес эрхлэгчид  хамтран ажиллахыг хүсвэл тэр хүмүүсийн өмнө боломж бүрэн бий.