Нарийн мэргэжилийн эмч нар Баянхонгор аймагт ажиллав
УИХ-н гишүүн Д.Ганбатын санаачлага, дэмжлэгтэйгээр “MISSION TO HEAL” Олон улсын эрүүл мэндийн байгууллагын пластика, бамбай булчирхай, эвэрхийн мэс заслаар мэргэшсэн нарийн мэргэжилийн эмч, профессор Dr.Glenn W. Geelhoed тэргүүтэй АНУ болон Филиппин Улсын долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Баянхонгор аймагт иржээ.
Тэд наймдугаар сарын 08-аас 13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг эмчилгээг хийсэн байна.
Тус аймагт ажиллах үеэрээ нийт 250 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгч, 31 хүнд мэс засал хийсэн байна. Эдгээрээс бамбай булчирхай авах хагалгаанд 2 хүн, арьс нөхөх хагалгаанд 11 хүн, төмсөг буулгах хагалгаанд 1 хүн, ивэрхий 1 хүн, арьсны ур хавдар авах хагалгаанд 7 хүн, төрөлхийн хурууны наалдац салгах хагалгаанд 4 хүн, хөхний хавдар авах хагалгаанд 1 хүн, тагнайн цоорхой нөхөлт 4 хүнд тус тус мэс заслыг хийж иргэдэд эрүүл мэндийн олон улсын чанартай үйлчилгээг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран үзүүллээ.
Иргэдэд эрүүл мэндийн олон улсын чанартай үйлчилгээг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран үзүүллээ.
Мөн хайлдаг болон хайлдаггүй утас, ясны цемент 200.000 ширхэг, ивэрхийн хана бэхлэх тор /меш/, өвдөлт намдаах эм 3 төрөл, антибиотик 3 төрөл, харшилын лаа, уудаг калийн бэлдмэл, лансопразол, гэмтлийн шагайн бэхэлгээ 240,000 ширхэг, хүзүүний бэхэлгээ 50.000, унтуулгын эм пропопол, лидокайн, тариур зүү, вакум соруулга, витамин зэрэг олон улсын чанарын шаардлагад нийцсэн хоёр зуун сая төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлэгийн хэрэгслүүдийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивласан байна. Энэхүү мэргэжлийн баг цаашид Баянхонгор аймагт эрүүл мэндийн тусламж үзүүлж хамтран ажиллахаар тохиролцсон байна.