Нэг ч цэцэрлэггүй хороонд хоёр өрхийн эмнэлэг барина гэсэн
Чингэлтэй дүүргийн 12 хороонд цэцэрлэгийн зориулалтаар газар авч үйл ажиллагаагаа эхлэх гэж буй “Зэст хөлөг” компаний зөвшөөрлийг тухайн газарт нь өрхийн эмнэлэг барина гэдэг үндэслэлээр цуцалжээ. Энэ талаар Зэст хөлөг ХХК-ны гүйцэтгэх захирал Тэрбишийн Анхцэцэгтэй ярилцлаа.
Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Энэ асуудал юунаас болоод үүсэх болов ?
Манай компани нь 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Худалдаа, үйлчилгээ, зам, барилга, угсралт зэрэг олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 2013 оноос Чингэлтэй дүүргийн 12 хороонд газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газар эзэмших хороонд удаа дараа тавьсан. Бид тус дүүрэгт судалгаа хийхэд 1400 хүүхэдтэй боловч 12 хороонд 50 хүүхдийн багтаамжтай ганц цэцэрлэгтэй байсан.
Тиймээс бид тэр газрыг ашиглаж байгаагийн хувьд цэцэрлэг барихаар шийдсэн. Хувийн цэцэрлэг гэхээр л хүмүүс өндөр үнэ төлбөртэй гэж боддог. Бидний хувьд тэр талыг нь бариагүй.Бэлэн болсон цэцэрлэгт улсаас тусламж үзүүлэх учраас улсын цэцэрлэгтэй адилаар ажиллуулахыг эрмэлзэж энэ ажлыг эхлүүлсэн.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ
Тэгээд 2013 оны 8 сарын 22-нд тухайн хорооны газар дээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээ зохион байгуулахдаа тус хорооны бүх иргэдэд хүрэхийн тулд Их засаг их сургуулийн оюутнуудыг хороодоор явуулж ирэх боломжгүй хүмүүсийн саналыг авахуулсан. Үүний үндсэн дээр 423 хүн уг төслийг дэмжсэн. Тиймээс цэцэрлэгийг барихаар шийдэж дүүрэгт хүсэлтээ өгсөн. Анх төслийн дагуу 2014 оны 9 сарын нэгэнд ашиглалтанд орохоор байсан.
Төслийнхөө дагуу дүүрэгт хүсэлтээ өгөөд хойшлогдсоор байгаад 2014 оны 11 сард Газрын албаны дарга дуудан уулзаж санааг маань дэмжиж байна гэдгээ илэрхийлж газрын гэрчилгээг олгосон. Гэвч удалгүй газрын албанаас манай газрын эрхийг цуцаллаа гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Засаг дарга Д.Ганболд “төрийн өмчийн газрыг хууль зөрчин олгосон байна. Улсын хэрэгцээнд хадгалж буй газар манай дүүрэгт цэцэрлэг хангалттай, өрхийн эмнэлэг дутагдалтай байна гэдэг тайлбарыг өгсөн. Тус хороо жишиг өрхийн эмнэлэгтэй. Гэтэл цэцэрлэг байхгүй хороонд хоёр өрхийн эмнэлэг барих гээд байгаа юм.
Тус хороонд цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд хэр их байгааг судалсан уу ?
Энэ сарын 4-нд Монгол телевизээр цэцэрлэгийн багтаамжийн талаар ярилцлага явагдсан. Тэр хавийн хүмүүсээс ярилцлага авахад 2012 онд ямар байсан тэр чигээрээ л байгаа нь харагдсан.
Бид хувийн ашиг сонирхлоо огт хөндөөгүй олон нийтийн эрх ашгийг хангаж хэн хэнд маань хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэхийг л зорьж байна.
Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал энэ сарын 18-нд болно. Дүүргийн эрх ашгийг бус тухайн хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангаж ажиллаж буйд их харамсаж байна.
428 иргэдийн саналийг авч, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Их засаг их сургуулийн оюутнууд маш их туслалцаа үзүүлжээ.
Хуулийн ямар зүйл заалтаар таны гэрчилгээг хүчингүй болгосон бэ ?
Засаг дарга Ганболд Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн захирамжлах нь гэсэн байсан. Энэ заалт нь засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд олгосон захирамжаа буцаан цуцалж болно гэсэн заалт гэж тайлбарласан Гэхдээ Ганболд дарга “эрх мэдлийнхээ хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамж гаргана” гэдэг заалтыг зөрчиж хувийн ашиг сонирхолын дагуу захирамж цуцалсанд би гомдолтой байгаа. Хууль ёсныхоо дагуу гэрээгээ байгуулаад гэрээгээ нэг ч зөрчөөгүй.Тухайн хорооны ард иргэдийн саналыг үндэслэн цэцэрлэг барих төслийг хуулийнхаа дагуу ЧД засаг даргад хүсэлтээ тавьсан. Энэхүү төслийг бид маш их дэмжиж байна харин 10-15 жил цэцэрлэгийн зориулалтаар ашигланшүү гээд ЧД 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж 2015 онд заавал ашиглалтанд оруулаарай гээд газрын зөвшөөрөл олгосон үүнд хууль зөрчсөн нэг ч асуудал байхгүй.
Бид Шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гараагүй байхад Барилга Хот төлөвлөлтийн газар Өрхийн эмнэлэг барих зөвшөөрлөө Засаг дарга Ганболд өөрөө батлуулаад явсан гэж мэргэжилтэн хэлсэн. Би Засаг дарга нарыг Барилга барих зөвшөөрлөө өөрөө хөөцөлдөөд явж байна гэхээр хувийн ашиг сонирхолын дагуу явж байна гэж бодож байгаа. Манай компани ЧД –тэй ЧД-ийн 7 хороо, Хувьсгалчдын “г” Зурагтын шинэ эцэст “Баяндүгээ” дэлгүүрийн ард баригдах зөөврийн ундын ус түгээх байр барих ажлын гэрээг 2014 оны 12 сарын12 өдөр 27 388 400 өртөг бүхий ажлыг одоо хүртэл зөвшөөрөл гараагүй байна гээд 1 жил болж байна. Барилга барих зөвшөөрлийн Засаг дарга өөрөө явж хөөцөлддөг бол энэ ажлыг зөвшөөрлийг авч худаг бариулвал энэ хорооны иргэдхудгын цэвэр ус уух хувь хурдан тохиох байх.
Цэцэрлэгийн ерөнхий төлөвлөгөө гарсан уу ?
Гарсан. 2013 онд гараад хүмүүст танилцуулж байсан. Чингэлтэй дүүргийн 12, 16 хороонд 2,3 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Багаар бодоход 2000 хүүхдэд нэг ч цэцэрлэг байхгүй хороонд хоёр өрхийн эмнэлэг барина гэж байгаа албан тушаалтныг би ойлгохгүй байна.
2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байдал нь
Цэцэрлэг баригдсанаар хэдэн хүнийг ажлын байртай болгох вэ ?
Хамгийн энгийнээр бодоход 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа гэхэд 100 хүн ажил эрхлэх боломжтой болно. Тэгэхээр 100 өрхийн амьжиргааны түвшин дээшилнэ гэсэн үг. Мөн обьектыг ашиглалтанд оруулснаар 20,30 хүн шинээр ажлын байртай болно. Энэ цэцэрлэгийг байгуулснаар бусад хороо, байгууллагуудад жишиг үлгэр жишээ болох юм.
Бид нар газрыг шороо асгаж янзалсанг хорооны засаг дарга 2009 онд ингэж янзалсан гэсэн байдлаар албан бичиг гаргасан байсан.
Шүүх хурал хэзээ болох вэ ?
9 сарын 18-нд болно. Би цэцэрлэгийг барина гэж бодож байна. Үнэхээр улс оронд хэрэгтэй гэж харвал миний ажил 100 хувь дэмжигдэхээр ажил. Гэтэл бүх зүйлд хувийн зорилгоор хандаж байгаа учраас ямар шийд гарахыг хэлж мэдэхгүй байна.
Хүүхдийн сурч боловсрох эрх ашиг хөндөгдөж байна шүү дээ
Манай компани барилгыг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр барина. Барилга барихад ямар ч асуудалгүй. Хүүхэд харах үйлчилгээний хууль 2016 оны 01-сарын 01 хэрэгжиж эхлэхээр хувийн цэцэрлэг улсын цэцэрлэг 2 ямарч ялгаагүй болж, Тухайн хорооны иргэдийн хүүхдүүд төр болон хувийн хэвшилийн дэмжлэгтэйгээр цэцэрлэгт явах боломжтой болно.
Ярилцсан Б.Баярцэнгэл
Ийм л байдалд хүрээд байна.