УИХ-ын ажлын хэсэг иргэний байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй УИХ-ын ажлын хэсгийн зарим гишүүд “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Тусгаар тогтнол” эвсэл, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн зэрэг иргэний байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр Төрийн ордонд уулзаж, санал солилцов.
Уулзалтад оролцогсод УИХ-ын ажлын хэсэг, иргэний хөдөлгөөний төлөөлөлтэй тохиролцсон Санамж бичигт дурьдсан асуудлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцоод иргэний хөдөлгөөний төлөөллүүдийн саналыг нэгтгэж, төлөвлөгөөг ойрын үед батлахаар тохиролцов. Ингэснээр төлөвлөгөөнд тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгийн анхаарлыг хандуулах, мөн тодорхой асуудлын талаархи саналаа нэгтгэж хүргүүлэх боломжтой болох юм байна