Төсвийн алдагдал төсөөлсөн хэмжээнээс аль хэдийн давчихсан
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төсвийн тодотголыг их олон удаа хийдэг болсон. Улсын жилийнхээ төсвийг тооцоолохдоо үргэлж алдаатай тооцоо төсөв баталдаг. Төсвийн тодотоголоор хуучин баталсан хэмжээнээс орлогыг 6,2 тэрбум, зарлагыг 6,7 гэж байсныг тодотголоор 6,6 болгож буулгасан. Зардлаа 6,7 байсныг 6,8 болгосон. Ингээд алдагдлыг 1,1 их наяд төгрөгөөр байна гэсэн. Гэтэл эхний есөн сарын байдлаар энэ хэмжээндээ хүрчихээд байна. Оны эцэст энэ тоо хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ, төсөөлж байсан хэмжээнээс давахаар байдалтай байгаа”.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү