
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.10.09
О.Баасанхүүгээр уучлалт гуйлгахыг шаардав
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт хандан шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагадаа тэрбээр "Бүлгийнхээ гишүүн О.Баасанхүүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ын бүлгийн нийт гишүүдээс уучлалт гуйлгахыг шаардаж байна" гэсэн байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын нийт гишүүдийг нэр хүндийг илт гутаан, доромжилсон учраас ийнхүү шаардлага хүргүүлсэн аж.