“Ардчилсан хүчний холбоо”-ны баруун бүсийн таван аймгийн чуулган боллоо
2015.10.07

“Ардчилсан хүчний холбоо”-ны баруун бүсийн таван аймгийн чуулган боллоо

Улс төр, урвалт, шарвалт, намуудын талцал намбагүй үйлдэл. Өнөөдөр сөрөг хүчин нь сөрөх биш харин ч хийсэн ажлыг харлуулж бүтээснийг нь байхгүй мэтээр ярьж бусдыг оюун санааг буртаглаж байна.

Талцал хуваагдал танай, манай нам гэдгээс Монгол улс залхаж байна. Монгол өнөөдөр нэг өөрчлөл шинэчлэлтийг хүсэв. Тиймээ шинэчлэл угаасаа амархан хялбар биш. Хуучнаасаа салаагүй тохиолдолд энэ шинэчлэл бүр ч ярвигтай төвөгтэй. Гэхдээ шийдлийг нь харчихсан, шинэчлэлийн зүг тэмүүлж байгаа мянга мянган зүрх бий.

Монголыг Монголчууд л шинэчилнэ. Хэрүүл хийн хэдэн тийшээ харж сууснаар Монгол улс хөгжин шинэчлэгдээд олон улсын тавцан хүрэхүйц хөгжилтэй болохгүй. Өнгөрсөн гурван жилд шинэчлэлийг хийж шийдмэг алхмуудыг ардчилагчид бүтээлээ. Эрх барихдаа ардчилагчид олон түмний нүдэнд харагдаж гар баригдах бодит ямар ажлыг хийсэн бэ.

Монголын 21 аймаг засмал замаар холбогдож байна. Аймаг бүрд 1000 айлын орон сууц баригдаж байна. Дэд бүтэцийн хувьд өнөөдөр бүх аймаг цахилгаантай болсон. Ардчилал ялаад 25 жил болсон гэдэг ч хоёр удаа л ялаад бодтой шинэчлэлийг хийлээ. Тэртээ 1996 онд иргэдэд орон сууцыг хувьчлах, иргэдэд газрыг хувьчлах гээд бодитой шийдвэрийг ардчилагчид төр барихдаа хийсэн.

/2-р хэсэг/

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

Өнөөдрийн 25 настангууд бол 1990 онд дөнгөж төрж байсан. Тэд өнөөдөр монгол оронд Ардчилал угаасаа юм шиг угаасаа хэдэн зуун жил ардчилал хөгжүүлсэн юм шиг ойлгодог. Гэхдээ үгүй. Өнөөдрийн ардчилалын үнэ цэнэ, ардчилсан ололтыг бий болгоход ямар их хүч хөдөлмөр зарцуулж ямар нийгмээс ямар нийгэм рүү шилжсэн гэсэн бодит мэдээллийг залуу үед ойлгуулж байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн АХХ-ны дэд ерөнхийлөгч С.Одонтуяа:

Өнөөдрийн хэлэлцүүлгүүд маш амжилттай явагдсан. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа олон хууль тогтоомжид манай ардчилсан хүчний холбооны гишүүдийн оруулсан бодитой санал байнга тусгагдаж байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг мөн дараа дараагийн хэлэлцэгдэх хууль тогтоомжид тусгалаа олно гэдэг миний зүгээс итгэлтэй байгаа. Ер нь Монгол улсад ардчилалын шинэ үе эхэлж байна. Шинэ үеийн ардчилсан хүчний холбоо манлайлж, эхлүүлж,  үргэлжлүүлэн авч явах болно.