Манай эдийн засаг жимсний сиропоор эмчлэгдэх хэмжээнээсээ өнгөрсөн
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.10.12

Манай эдийн засаг жимсний сиропоор эмчлэгдэх хэмжээнээсээ өнгөрсөн

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай ярилцлаа.

•Энэ намрын чуулганаар төсвийн тодотголыг батална. Эдийн засаг тогтворгүй байгаа үед ямархуу байдлаар батлах бол?

-Төсвийг Их хуралд өргөн барьсан боловч хүлээж аваагүй байна. Хүлээж авах эсэх нь нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа тодорхой болно. Их хурлаас төсвийг хүлээж авлаа, их хурал ажиллана гэвэл Төсвийн байнгын хороо руу шилжүүлдэг. Хэрэв шаардлага хангахгүй, хүлээж авахгүй гэвэл буцаагаад Засгийн газар руу явуулна. Уг шийдвэр одоогоор хараахан гараагүй байна. Засгийн газар өргөн барьсан төслөө тайлбарлах ёстой.

Түүнийг нь Их хурал хүлээж авсны дараа Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч бүлгүүд, УИХ-ын үндсэн бүтцийн байнгын хороодын төлөөлөл багтсан ажлын хэсэг гаргана гэж бодож байгаа. Ингэж байж төсөв дээр нухацтай ажиллана. Энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн төсөл нэлээд онцлогтой, хариуцлагатай төсөл орж ирсэн. Хямралын нөхцөлд яаж ажиллах вэ гэдгийг шийдэх төсөл. Тийм ч учраас Засгийн газраас орж ирсэн төсөл хэрэглээгээ хязгаарласан, орон тоог бууруулсан, зардлыг хэмнэсэн байдлаар орж ирсэн.

Өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ өгөөд түүнд таарсан төсөв батлахын тулд бид ажиллана. Ер нь төсвийг хараад сайхан гэж хэлэх үндэслэл байхгүй. Сайхан төсөв гэж ард иргэдэд ямар өгөөж өгөх, цалин, тэтгэвэр хэдэн хувиар нэмэгдүүлэх үү гэдгийг тооцоолсноор хардаг. Ийм үзүүлэлт энэ удаагийн төсөвт тун бага. Сайн төсөв бас биш. Эдийн засгийн агуулгаараа үр ашгийн үзүүлэлт сайжирсныг сайн төсөв гэдэг. Ер нь өнөөдрийн байгаа бодит байдалд нийцүүлэх гэж оролдсон, нэлээд зоримог шийдэл агуулсан төсөв болж байгаа.

Засгийн газар, Сангийн яамнаас хямралын нөхцөлд таарсан арга хэмжээ авъя гэх саналыг оруулж ирсэн. Өнөөдрийг хүртэл бид хямралын байдалтай байгаа гэдгээ огт мэдрээгүй. Хэрэглээгээ байнга нэмэгдүүлэх, зарлага зардлаа байнга өсгөж байх, албан байгууллагаа өргөтгөж, томсгож байх зэргээр бодпогод захирагдсан төсөв орж ирж хэлэлцэгдэж батлагдаж байсан. Одоо бол байдал огт өөр болно. Их хурал дээр төсвийг хэлэлцэхээс эхлээд нэлээн шинэлэг болно гэж ойлгож байгаа.

-Төсвийн тодотголд ямар зарцуулалт нэмэгдэж байгаа вэ?

-Төсвийн орлого 670 гаруй тэрбум төгрөгөөр тасалдчихсан байгаа. Оны эцэс гэхэд 900 гаруй тэрбум төгрөгөөр тасалдана гэх тооцоо бий. Харамсалтай нь төсвийн алдагдлыг нөхөх боломж, бололцоо 'харагдахгүй байна. Тасалдаж байгаа төсөвтөө тааруулан зарлагаа хасахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотгол нэлээн хатуухан болж таарна.

-Ямар, ямар салбараас танаж байгаа вэ?

-Бүх салбараас танаж байгаа. Тэр битгий хэл төрийн албан хаагчдын цалинг хүртэл бууруулъя гэсэн санал орж ирсэн. Цалин бууруулах ажлаас эхэлж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс бий. Мэдээж төсвийн хүндрэлийг арилгахын тулд бүхий л бололцоог авч үзнэ. Эхний ээлжинд ирээдүйд чиглэсэн арга хэмжээг харж үзнэ. Энэ бол хөрөнгө оруулалт. Тиймээс хөрөнгө оруулалтаа багасгаж, танах асуудал яригдаж байна. Дараа нь үргүй зардлаа багасгая гэж ярьж байгаа.

Сүүлд авах хамгийн хүнд арга хэмжээ бол нийгмийн хамгааллын арга хэмжээгээ танах байдаг. Өнөөдөр эдгээр арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлэх шаардлагатай байдалд хүрчихлээ. Эхлээд төрийн өндөр албан тушаалтны цалингаас танаж байгааг шүүмжилж байх шиг байна. Бүх л асуудалд учир шалтгаан бий. Тэгэхээр Засгийн газрыг ойлгож ажиллахыг хичээж байна. Хямралын үед зайлшгүй ингэж ажиллахаас өөр аргагүй шүү гэх дохиог нийгэмд өгч, бодлого боловсруулдаг хүмүүст мэдрүүлэх гэсэн алхам байх. Тийм учраас энэ удаагийн төсөв нэлээн ядуухан, зориг гаргаж байж шийдэх, нөхцөл байдалдаа зохицож аль болох бага хохиролтой гарах боломж бололцоог бүрдүүлсэн.

-Эхний ээлжинд терийн өндөр албан тушаалтнуудын цалингбуурууллаа. Цаашид хэрхэх вэ?

-Байдал ямархуу байхаас хамаарна. Хэрвээ эдийн засаг богино хугацаанд тогтворжиж чадвал цалингаа буцаагаад нэмнэ. Чадахгүй бол өшөө чангалах асуудал гарна. Манайхан ярьдаг шүү дээ, бүсээ чангалах хэрэгтэй боллоо гэж. Өнөөгийн нөхцөл байдалд бүсээ чангалахаас аргагүйд хүрсэн.

-Эдийн засаг сайжрах боломж харагдаж байгаа юу?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан

-Мэдээж боломж байгаа. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй. Тодорхой нөхцөл, бололцоо, үйл ажиллагаа шаардлагатай байна. Эдийн засгаа сайжруулахын тулд бид өөрсдөө зүтгэж ажиллах хэрэгтэй. Илүү сайн ажиллаж, бүтээж босгомоор байна. Үйлдвэрийн газруудынхаа үр дүнг дээшлүүлэх ёстой. Тэгж байж хүнд байдпаас гарна.

-Тодорхой төлөвлөсөн ажлууд бий юу?

-Засгийн газраас оруулж ирсэн санал дунд зарим нэг онцолмоор ажил бий. Бодитоор хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх л байх. Хүнд байдлаас гардаг гол арга бол өрөөсөө л өөрсдөе үйлдвэрлэж бүтээх байдаг. Бид бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байж орлого олно.

-Ирэх жилийн төсвийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Энэ жилийн төсвийн тодотгол ямархуу байхаас ирэх жилийн төсөв хамаарна. Энэ жилийн хүндрэлтэй нөхцел байдлаас үргэлжилж байгаа болохоор ирэх жилийн төсөв амаргүй байна. Нэлээн чамбай бодлого гаргаж, хатуухан гараар зохицуулж байж ирэх жилийн төсөв гайгүй хэрэгжинэ. Ер нь хүсэл мөрөөдлөө хязгаарлах шаардлагатай болно. Бий болсон нөхцөл байдалдаа тохируулж үйл ажиллагаагаа явуулна.

Сайн ажиллаж чадвал үр өгөөжөө хурдан а үртэнэ. чадалгүй бол хүсэл Мөрөөдлөө хязгаарлахаас өөр арга байхгүй. Өвчин хэр зэрэг ужгирсан байна, тэр хэрээр эм гашуун болдог. Манай эдийн засаг өнөөдөр жимсний сиропоор эмчлэгдэх хэмжээнээсээ өнгөрсөн. Цаашид бүр мэс засалд ороод тасдаж тайрахдаа хүрэхгүйгээр эдгэвэл зүгээр байна.

Энэ намрын чуулганаар Сонгуулийн хуупийг хэлэлцэнэ. Ямар өөрчлөлтүүд багтсан бэ?

-Улс орны хөгжил дэвшил яагаад иймэрхүү хэмжээнд байна вэ гэхээр ерөөсөө сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоотой холбоотой байгаа юм. Бид бол парламентын засаглалтай улс. Ард түмэн сонгуулиар дамжуулж засгаа барьдаг. Ард тумний сонголт, түүндээ тааруулж төр засгийг хэрхэн байгуулахаас бидний ажил төрөл, улс орны нүүр царай шууд хамаарч байгаа юм. Өнөөдрийн хэрэгжиж буй хуулийг аваад үзэхэд бид сонгогч түмэн олноосоо ихээхэн шүүмжлэл авч байна. Бидний өгсөн санал бүрэн хэмжээгээр тусгалаа олсонгүй, өнгө мөнгөний нөлөө орлоо, Үндсэн хуульдаа нийцсэнгүй гэдэг.

Үүнээс болж УИХ-ын гишүүдийн эрхзүйн чадамж эргэлзээтэй байна гэж шүүмжилдэг. 1990 оноос ардчилсан сонгууль явуулж эхэлсэн цагаасаа Монгол орны нөхцөлд илүүтэй тохирсон тогтолцоог олж чадсангүй. Бараг сонгууль болгон өөр, өөр хуулиар явсан. Тэгэхээр сонгуулийн хуулийг боловсронгуй болгож тогтолцоог оновчтой болгох шаардлага байна. Ямар хуулийн тогтолцоо бидэнд нийцэх вэ.

Өнгөрсөн хугацаанд бид нар бараг бүх хувилбарыг үзлээ. Жижгэрсэн мажоритар тойрог, холимог систөм, пролорционал систем, томсгосон тойргийн систем гээд бүх боломжтой хувилбараар сонгууль хийж үзлээ. Сонгуулийн дараа дандаа шүүмжлэл дагуулдаг. Стандарт бус Засгийн газар байгууллаа л гэдэг. Сонгуулийн үр дүн гарангуутаа эргэлзээ төрүүлээд эхэлдэг. Ийм учраас сонгуулийн хуулийг боловсронгуй болгож сайжруулъя гэсээр одоо бүр хугацаагүй болж байна. Дараагийн сонгууль явагдахаас зургаан сарын өмнө сонгуулийн тухай хуулиа батална гэж хуульчилсан байдаг.

Энэ дагуу арванхоёрдугаар сар дуусвал бид сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Одоо байгаа хуучин хуулиа дагаж мөрдвөл 2012 оноос хойш сонссон шүүмжлэл хэвээрээ үргэлжилнэ. Нөгөө л намын жагсаалтаар гараад ирлээ, намуудыг сонгочихлоо, Үндсэн хуульд нийцсэнгүй гэж ярина. Тэгэхээр энэ байдлыг дахин гаргахгүйн тулд нэр бүхий гишүүд ард иргэд, сонгогч олонтойгоо уулзсаны дүнд амин чухал найман өөрчлөлтийг сонгуулийн хуульд оруулъя гэсэн санал гаргаж хуулийн төсөл санаачилсан. Энэ хуульд найман гол зорилт байгаа.

-Ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 76 гишүүний 48-ыг нь нэг мандаттай тойргоос сонгоё, үлдсэн 28-ыг нь томсгосон, бүсчилсэн тойргоос сонгох нь зүйтэй гэсэн санал оруулж байгаа. Гэхдээ намын жагсаалтаар биш, нэрээр. Ингэхээр сонгуулийн тогтолцоог сонгох маргаан нэлээн явсан. Манай нам бол Монгол Улс ерөөсөө л нэг том тойрог байя, нэг мандаттай болж байж хуульдаа нийцнэ гэсэн байр суурьтай. Бусад намынхан нэг хэсгийгжижигтойргоос, нөгөөг нь томсгосон тойргоос сонгоё гэсэн санал гаргасан.

Үүнийг бид хүлээж аваад дээрх саналыг оруулах гэж байгаа юм. Ингэвэл Үндсэн хуульдаа илүү нийцнэ. Нөгөө талаас намууд жагсаалт гаргаж ирээд, түүндээ лоббигоор улсуудыг эрэмбэлж байна гэх шүүмжлэлийг арилгаж чадна. Яагаад гэвэл сонгогчдын өгсөн саналаар нэр дэвшигчдийг эрэмбэлнэ гэсэн үг. Тэгэхээр намууд дунд нь орж ирэхгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, сонгууль дууссаны дараа маргаан гардаг. Маргааныгшйидвэрлэх явцад элдэв гажуудал үүсдэг. Өвөрхангайд гарсан маргааныг Улаанбаатарт авчирч шийдэж байна. Нэг шүүгчийн шийдвэрээр ард түмний сонголтыг хагалж байна. Тэгэхээр сонгогч олны итгэл алдарсан байдал хэвээрээ байгаад байгаа юм. Тиймээс бид маргаан гарвал тухайн тойрогт, ард түмний дунд, ил тодоор бүрэлдэхүүнтэй шийдье гэсэн санал оруулж байна.

Гуравдугаарт, сонгуулийг зохион байгуулж буй бүтцэд дандаа төрийн албан хаагчид орж ажилладаг. Гэтэл төр хэрхэн бүрдэж байгаа вэ гэхээр өмнөх сонгуулийн үр дүнгээр албан тушаал хуваах зарчмаар байгуулагдсан байдаг. Сонгууль явуулах үед эрх барьж буй намын нөлөө давамгайлж орж ирдэг. Үүнийг болиулахын тулд сонгууль зохион байгуулах бүтцийн 75 хувьд ард түмний төлөөлөл оруулмаар байна. Сонгогчид дотроо нам, намын төлөөлөл байг. Ингээд ард иргэд төртэйгөө хамтарч ил тодоор сонгуулиа зохион байгуулдаг болъё.

Дөрөвдүгээрт, хар машины асуудал байна. Миний өгсөн санал буруу болчихпоо, хар машинд булхай байна гэдэг. Манай намын зүгээс хар машиныг хэрэглэе. Гэхдээ давхар гар тооллогоор баталгаажуулъя гэсэн санал тавьж байгаа. Гараар тоолохыг барж дийлэхгүй ажил мэтээр ойлгодог. Гэтэл тийм биш. Монгол Улсыг сонгуулийн хэсэг, тойрогт хуваачихаар нэг хэсэгт ногдож буй сонгогчдын тоо сайндаа л 3000-3500 хүрнэ. Сайн оролцож байгаа тойргийн ирц 75 хувь байдаг гээд бодохоор нэг хэсэг 2500 хүний саналыг тоолно. Тэрийггараартоолох хүндрэлтэй биш. Дараа нь маргаан үүсэхгүй.

Тавдугаарт, сонгуулиар хүйсийн тэгш байдлыг дээшлүүлье гэж ярьдаг. Одоо байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл 20 хувь. Энэ хувийг нэмэгдүүлье гэсэн санал ард иргэдээс их ирж байгаа. Уг саналыгбид зарчимдаа тусгаж эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэе гэсэн байр суурьтай байна.

Зургадугаарт, гадаадад амьдарч байгаа иргэд сонгуульд тэр бүр оролцож чадахгүй байна. Тухайн улсад нь байгаа Элчин сайдын яам руугаа явахын тулд хот дамжин явж тэр бүр чаддаггүй. Тэгэхээр гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ саналыг цахимаар авах боломжийг нээж өгьө гэж байгаа. Өнөөдөр дэлхийн аль ч улсад очсон интернэтийн үйлчилгээ авч чадна.

Долдугаарт, сонгуульд оролцож байгаа хүмүүс харилцан адилгүй байдлаар сурталчилгаа хийдэг. Үүнийг зогсоож сонгуульд оролцох байдлыг тэгш эрхтэй болгоё гэсэн санал оруулж байна. СЕХ-ноос албан ёсоор нийтэд нь хангаж өгье гэж байгаа. Ингэвэл өнгө мөнгөний нөлөө харьцангуй багасна гэж үзсэн.

Наймдугаарт, сонгууль явуулна гэдэг төрөө эмхлэн байгуулж буй маш хариуцлагатай ажил. Хуулийн дагуу, шударгаар явуулах ёстой. Сонгууль зохион байгуулах явцад хууль зөрчвөл тэдгээр хүмүүст оногдуулах хариуцлагыг өндөржүүлэх заалт орж байгаа. Ийм найман заалтыг бид санал болгож байгаа юм.

Хэрэв хуульчилж чадвал сонгуулийн хуульд нааштай, зарчмын өөрчлөлтүүд орно. Бид аль болох цаг хожих үүднээс дээрх гарцаагүй шийдэх ёстой цөөн асуудлыг оруулж ирж байгаа. Шударга ёс эвсэл, эвслийг бүрдүүлж буй намууд ийм байр суурьтай байгаа. МАН мөн ийм байр суурьтай байгаа болохоор хамтарч хуулийн төслөө өргөн барьсан. Дээрээс нь Их хуралд суудалтай бусад намын төлөөлөл, бие даагчид нэгдэж байгаа. АН ч гэсэн сонгуулийн хуулиа боловсронгуй болгоё, хуульдаа нийцүүлье гэсэн байр суурьтай.

-МАН-ын лидер улстөрчид намаасаа гарч МАХН-д элсэж байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ хоёр нам бол нэг гарал үүсэлтэй, нэг орон зайд оршиж байгаа, нэг үнэт зүйлтэй, эцсийн хүрэх цэг нь нэг улс төрийн хүчин. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч ойртож, нэгдэх процесс руу явах хэрэгтэй. Зохиомол нөхцөл байдал үүсгээд, тодорхой ашиг сонирхлын зөрчлөөс болж энэ намыг хоёр хуваачихсан. Намыг хоёр хуваасан үндэслэл нь арилахаар хоёр нам яваандаа ойртоно. Би ийм байр суурьтай байгаа.

Түүнээс биш нэгээс нь үсэрч гараад нөгөөд орж байгаа хэрэг биш. Анхнаасаа бид нэгдмэл байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Сонгуульд оролцох тактикаас болж тус, тусдаа оролцсон. Үүнээс болж төр засгийн бүтэц байршил иймэрхүү байдалтай байна. Цаашид бодлого, үйл ажиллагаанаас эхэлж ойртон нягтрах ёстой.