Хамгаалалтын менежментийг сайжруулахад хамтын ажиллагаа чухал
БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар
2015.10.12

Хамгаалалтын менежментийг сайжруулахад хамтын ажиллагаа чухал

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулганыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. “Тусгай хамгаалалттай газар нутаг-Олон улсын болон Монгол улсын төрийн бодлого ” сэдвийн хүрээнд өрнөж буй уг чуулганаар хил дамнасаи тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон бусад сэдвүүдийн хүрээнд хэлэцэх юм. Энэ талаар БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

-Тус чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн "Тусгай хамгаалалтын газар нутгийн сүлжээг  бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран энэ удаагийн чуулганыг зрхион байгуулж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, хамгаалалтын менежментийг улам сайжруулах тухай хэлэлцэнэ. Мөн энэ чуулганд хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл оролцож байгаа нь онцлог.

-Хил дамнасан тусгай хамгаалалтын асуудал анхаарал татсан сэдэв. Эндээс хүлээгдэж буй үр дүнгийн талаар?

-Энэ үеэр ийм бүс нутгийг хэрхэн хамгаалдаг талаар ОХУ болон Хятад улсын арга туршлагаас харилцан туршлага солилцох юм. Үүний хүрээнд "Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмэр" сэдвийн хүрээнд оролцогчад илтгэл тавина. Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх талаар илүү анхаарна.

-Манай орны тусгай хамгаалалттай газар нутгийг  хамгаалахад тулгарч буй хүндрэлүүд юу байна вэ?

-Хууль эрх зүйн хүрээнд тулгамдсан асуудал олон бий. Хамгийн ойрын жишээг татаад хэлэхэд энэ олон эамбараагүй лицензийн асуудал байна. Төрийн тусгай хамгаалалтад авахаар эко эсвэл түүхийн дурсгалт газар байхад уул уурхайн ашиглалтын лицензүүд олгочихдог. Энд “Ноён уул”ыг нэрлэж болно, Яах аргагүй түүхийн өв. Гэтэл алтны 14 ашиглалтын лиценз олгосон. Лицензийн асуудлыг шийдэхгүйгээр хамгаалалтад авах боломжгүй. Ийм газар олон байна.

Лицензийг нь цуцлаад хамгаалалтад авъя гэхээр нөхөн төлбөр нэхдэг. Энэ нь эргээд сөрөг үр дагаврыг авчирч байна. Хамгаалахад бүр хэцүү болдог гэсэн үг. Мөн Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх хэрэгцээ бий. Энэ хүрээнд ажлын хэсэг гарсан. Удахгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд орохын тулд тодорхой шалгуур байдаг байх. Манай улс нийт газар нутгийн хэдэн хувийг хамгаалалтад аваад байгаа вэ? 

Ховордсон ан, амьтан, өвс ургамал, түүхийн дурсгалт газар байна уу, үгүй юу гэдгийг тогтооно

-Яаманд орон нутаг болон бүс нутгаас "Энэ хэсгийг эсвэл тухайн бүсийг төрийн тусгай хамгаалалтад авъя" гэсэн санал ирдэг, Саналын дагуу бид судалгааны баг гаргаж ажилладаг. Үнэхээр тус газар эко системийн ач холбогдолтой газар мөн үү. Ховордсон ан, амьтан, өвс ургамал, түүхийн дурсгалт газар байна уу, үгүй юу гэдгийг тогтооно. Судалгаагаа үр дүн, ач холбогдлоор нь эрэмблэдэг. Дараа нь сайдын зөвлөл болон болон Засгийн газар, УИХ-аар асуудал хэлэлцдэг, Судалгаанд зарцуулагдах зардал мөнгийг улсын төсвөөс гаргадаг.

Мөн манай улс нийт газар нутгийн 17.4 хувийг тусгай хамгаалалтад авсан, Ер нь бол Монгол улсын Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар нийтдээ 99 газрыг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авдаг.

-Энэ жил хичнээн газрыг тусгай хамгаалалтад авахаар зорьж байна вэ?

-Нийт нутаг дэвсгэрийн 1.4 га-тай тэнцэхүйц найман газрыг тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна. Үүнд хангай болон говийн бүс нутаг, ховордсон ан амьтан, усны эхүүд багтсан. Ер нь 2012 оноос хойш нэг ч газар хамгаалалтад аваагүй. Мөн ирэх жил 11 газрыг тусгай хамгаалалтад авахаар судалгааны баг ажилдаа гарсан.

Дээрх найман газрын тухайд Баруун бүс говийн урд талаар ирвэсийн тархалт их, Тиймээс ‘Товь гурван сайхан" буюу “Тос тосон бумбат"-ыг хамгаалалтад авах нь нэн тэргүүний асуудал. Харамсалтай нь эргэн тойронд нь лиценз байгаа, Гэхдээ лицензийг оруулаад ч гэсэн хамаагүй тус газрын хамгаалалтад авахаас өөр арга байхгүй.

-Тусгай хамгаалалтын аргачлал, түүний үр дүнгийн галаар та юу хэлэх вэ?

-Нэг үеэ бодвол Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт сүүлийн жилүүдэд сайжирсан, Манай улсын хувьд ус, ой амьтан ургамал гээд эко системээр нь хамгаалдаг аргачлалыг илүү ашигладаг, Ингэхээс өөр аргагүй, Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар 33 хамгаалалтын захиргаанд 550 гаруй хүн ажилладаг, Цаашлаад хилийн цэргийн постуудтай хамтарч ажилладаг, Хамгаалагч нараа гадагш сургалтад хамруулж, мэдлэгийг нь дээшлүүлсээр ирсэн, Гэвч хамгаалалтад авсан газар нутаг өргөн. Орон тоог нэмэх шаардлага ч харагддаг.

-Хэдийгээр орчныг хамгаалалтад авсан ч үргэлж асуудал дагуулдаг бүс нутгийн тухайд?

-Хууль бус ан агнуур, ашигт малтмал хайх, олборлох, гал түймэр гарах гээд төрөл бүрийи зөрчил бий. Хамгийн сүүлд Ховдын Цэцэг сум, Өмнөговийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг, Баянхонгорын Баянлиг зэрэг сумдуудад тусгай хамгаалалттай нутагт хууль бусаар вольфром, алт олборлох, зөрчлүүд гарч байгаа. Хээрийн пост ажиллуулж, сум орон нутгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч зөрчил арилдаггүй. Шалтгаан нь “нинжа" нар хэзээ мөдгүй бэлэн байдаг. Тэдгээрийг тэр бүр хариулаад байж чадахгүй байна. Гэтэл байгаль хамгаалагчид зөрчил үүссэн хэсэгт 20 мянган төгрөгөөр торгох эрхтэй.

-Үүнийг шийдэж болох гарцын талаар ярьж өгөөч?

-Ердөө л улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын хилийн бүсэд давхцалтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лицензийг олгохгүй байх, Дундговь аймгийн нутагт байрлах Их газрын чулууг хамгаалалтад авсан, Гэтэл тус газар байгалийн цогцолборт газрын хилийн бүсэд хайгуулын зургаа, ашиглалтын нэг лицензтэй таван аж ахуйн нэгж байх жишээтэй. Нөгөө талаас тухайн бүс нутагт амьдардаг иргэдийг ажлын байраар хангаад өгвөл тэр бүр гараад ойд очиж мод тайраад, алт хайгаад байхгүй.

Тиймээс тухайн бүст амьдарч буй иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах хэрэгтэй. Шинээр батлагдан гарах хуульд ийм заалтыг оруулах хэрэгтэй байгаа юм, Гэхдээ үүний хүрээнд гадны төсөл хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Германы буцалтгүй тусламжаар хамгаалалтыг илүү сайжруулахын тулд ажлын хувцас, тоног төхөөрөмж мотоцикль авч өгөх төсөл хэрэгжиж байна. Мөн бүс нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилготой.

-Бурхан халдуныг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх асуудал яригдаж байгаа, Энэ тухайд?

-Дэлхийн өвд бүртгүүлснээр дэлхий нийтээр тус өвийг хайрлаж, хамгаалах үүрэг хүлээдэг. Ирэх оны зургаадугаар сард ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хурлаар Бурхан Халдуныг соёлын биет бус өв, дэлхийн байгалийн өвөөр бүртгэх асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор үүнтэй холбоотой бусад материалыг бүрдүүлж байна, ХБНГУ-ын Бонн хотноо зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн өвийн 39 дүгээр чуулганаар энэ асуудлыг оруулна.

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад төсвөөс олгож буй санхүүжилт хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Ер нь бол дутагдалтай, Гэхдээ энэ асуудлыг дээрх чуулганаар шийдэх боломж бий. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөр, байгалийн нөөц, хохирлын нөхөн төлбөрийн орлогын тодорхой хувийг тухайн тусгай хамгаалалтын газрын менежментэд зарцуулахаар үлдээх нь зөв юм, Ингэснээр тогтвортой санхүүжилттэй болно. Бүгдийг иь улсын төсөвт оруулдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл хамгаалалтын ажилд илүү тус нэмэр болох юм.