Болд.Л Батбилэг.Д 2015.10.19 | Телевиз: Eagle TV

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр

Нийслэл хотын маань ууган дүүргүүдийн нэг болох Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын хурал болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн авьяастнууд оролцож хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд өөрсдийн бэлдсэн хүндэтгэлийн тоглолтоо  сонирхуулж бэлэг барьсан юм.    

Мөн Хан-Уул дүүрэг 50 жилийн ойгоо угтан "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөр, сургууль цэцэрлэгүүдийн цогцолбор, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн олон ажлууд хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр хийсэн бүтээсэн ажлаа дүүргийн иргэд, олон нийтэд тайлагнаж, цаашдаа илүү ихийг хийж бүтээх болно гэдгээ илэрхийлсэн юм.    

Тус баярын хурал, хүндэтгэлийн тоглолтонд УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн  ИХТ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг болон бусад албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн урилгаар Хан-Уул дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг БНХАУ, БНСУ, ОХУ-ын Буриад зэрэг улсаас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэж, үг хэллээ.

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр

Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр