УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.11.02

Монголын цагдаа хуульгүй юм шиг завхарч болохгүй

Ард иргэдийн тайван амьдралын төлөө төрд тангараг өргөсөн цагдаа нар өөрсдөө эрүүгийн гэмт хэрэг үйлдээд эхлэхээр иргэд хэнд итгэж, хэнээр хамгаалуулах вэ гэдэг асуудал үүснэ. Цагдаа нь цагдаагийнхаа аминд хүрсэн энэ үйл явдалыг хууль зүйн салбарын шинэчлэл, цагдаагийн албаны тухай хуулийг зөрчиж өмнө нь ёс зүйгүй үйлдэл гаргаж гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээр цагдаагийн албыг удирдуулж байгаагаас үүдэлтэй хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үзэж байна. Дарга нь хууль зөрчдөг бол цэрэг нь хууль хүндлэх ёсгүй зүй байхгүй гэдгийг тайлбарлалаа.

Тэрээр “Хэрэгт холбогдсон, хууль зөрчиж юу ч хийж болдог гэдгийг харуулсан, алдаа гаргасан албан тушаалтныг буцаан өндөр албан тушаалд тавьсантай холбоотой. Нэгэнт өндөр албан тушаал дээр хууль зөрчдөг хүмүүс тохилогдох үед доор нь байгаа хүмүүс юу ч хийж болдог даргад үнэнч байх юм бол хамгаалаад буцаагаад оруулж ирдэг гэдэг авир гардаг. Яагаад эрүүгийн байгууллагад ийм алдаа гарав гэхээр гурван дүгнэлт хэлж болно. Яг тэр байгууллагыг толгойлж байсан хүмүүс нь ажлаасаа халагдсан. Гэтэл шинэ сайдын үед тэр хүмүүс нь буцаад томилогдон зарчим барьж байсан, хууль дагаж ажиллаж байсан хүмүүсийг өшөө авах байдлаар зайлуулсан. Оронд нь зөвхөн өөрсдөдөө үнэнч байдаг хүмүүсийг ямар ч ёс зүйн шалгуургүй оруулж ирээд ийм байдал гарч байна” хэмээн хэллээ.

Цэрэг нь алдаа гаргасан бол дарга нь хариуцлага хүлээдэг тогтолцоо олон улсад байдаг. Тиймээс цагдагийн ерөнхий газрын даргыг солих шийдвэр аль хэдийнэ гарсан гэх мэдээлэл бий.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...