Үнэд хүрэх хүн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.06

Үнэд хүрэх хүн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг ирэх сонгуулийн үеэр “үнэд хүрэх” хүн гэж нэрлэх болжээ. Учир нь мань хүнийг намаасаа хөөсөн хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан МАН-ынхан эрхэм гишүүнээ эргүүлэн “авах” “хүнлэг” шийдвэр гаргаад байгаа.

Өөрөөр хэлбэл өмнө нь намын гишүүнчлэлийн асуудлыг нь тогтоолоор гаргаж ирээд байгаа юм. Учир нь өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгожээ. Үүнийгээ МАН-ын дүрмийн 6.1-т заасны дагуу өргөдлөө өгч байсан хүнийг хөөх ёстой байдаг.

Гэтэл өргөдөл өгөөгүй учраас тухайн тогтоол хүчингүй гэх агуулгыг хэлж байгаа юм. Тэгэхээр түүний намын гишүүнчлэлийг сэргээж байгаа нь ирэх оны сонгуульд энэ хүн хэрэгтэй гэдгийг “ах” намынхан андахгүй сайн мэдчихээд уучлалт гуйж доошоо орж байхаар урдах “цаасаа” хүчингүй болгож байгаа бололтой.

Гэвч Ц.Даваасүрэн гишүүний хувьд “би бие даагч гэсэн статусаа хэрэгжүүлж дуусгах ёстой. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн учраас олны итгэл сэтгэлийг бодох ёстой. Тэгээд ард иргэдээсээ дэвших эсэхээ асууна. Заавал дэвших ёстой ч биш.” хэмээн тайлбарлаж байгаа. Энэ нь цаад утгаараа өөрийнхөө нэр хүндийн үнэ цэнийг тойрогтоо мэдэрчихсэн хүний үг үйлдэл гэдгийг хэнбугай гадарлахаар байгаа. Тиймээс үнэд хүрэх хүн хэсэг хугацаанд гэдгэр алхах биз ээ.