“Хүүхдийн тусламжийн утас 108”-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо
2015.11.11

“Хүүхдийн тусламжийн утас 108”-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэдэх “Хүүхдийн тусламжийн утас 108” нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд 270.153 дуудлага хүлээн авчээ.

Үүнээс зорилтот бус дуулага 135.752, зөвлөгөө хүссэн 21.795, мэдээлэл хүссэн 34.867, Хүүхдийн тусламжийн утас 108-ын тухай мэдээлэл хүссэн 24.459, хүүхдийн эрхийн зөрчил 1010, хүүхэд хамгааллын 8.707 дуудлага ирсэн байна.

/МҮОНТВ/

Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Хүүхдийн тусламжийн утас 108”, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллага, Мобиком корпраци, Японы Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан гэсэн байгууллагууд оролцож “Хүүхдийн тусламжийн утас 108”-ын өнөөгийн байдал болон 2017 он хүртэлх зорилт, чиглэлийг тодорхойлон хэлэлцүүлж, санал авахаас гадна “Хүүхдийн тусламжийн утас 108”-ын үйл ажиллагаа, үйлчилгээг шинэ мэдээлэлтэй болгох, менежмент, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.