52 дугаар сургуулийн сурагчид халуун дулаан сэтгэл аян өрнүүлж байна
“ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН”
2015.11.16

52 дугаар сургуулийн сурагчид халуун дулаан сэтгэл аян өрнүүлж байна

Дүүргийн 52 дугаар сургуулийн сурагчидХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН- нэг нэмнээ,нэг элгэвч, нэг бээлий аяныг өрнүүлж байна.

ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН зорилго нь 2015 оны зун олон жилийн дунджаас илүү их халж ган гачиг болсны улмаас бэлчээр сүйдэж, бэлчээрийн ургамлын гарц, хадлангийн шим тэжээл бага байгаа гэж судлаачид дүгнээд байна.

Тиймээс мал сүргийг ган, зудаас бага боловч хамгаалахад туслах үүднээс сайн үйлсийн аяныг өрнүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Монгол бахархалыг бий болгох, нүүдэлч малчдын өв соёл, түүнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэлтэй, хамтран ажиллаж амьдрах, суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших орчныг бүрдүүлэх юм байна. 

Тус аяныг Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжиж ажиллахаар болжээ. “ХАЛУУН ДУЛААН СЭТГЭЛ АЯН”-д ЕБС-иуд, 1-12 ангийн сурагчид хамрагдан оролцох боломжтой бөгөөд Онцгой Байдлын Ерөнхий Газар 11дүгээр сарын 26,27,28-ны өдрүүдэд сургуулиудын хадгалах байрнаас аянд оролцож буй хүүхдүүдийн хийсэн зүйлсийг очиж бүртгэж авах юм байна.

2015 оны 11 дүгээр сарын 10-аас 18-ны хооронд 52-р сургуулийнхаа сурагчдын дунд өрнүүлж, 18-аас 28-ны хооронд бусад нийт ЕБС-иудынхаа үе тэнгийн найз нөхдөө уриалан дуудах юм.

Аяныхаа хүрээнд сурагчид амралтаа хэрхэн нэмнээ, элгэвч, бээлий эсгэх, оёх аргыг Технологийн багшаараа заалгаж өөрсдийнхөө томдсон, багадсан хувцасаараа эсгэж хийсэн байна.