Гүтгэлэг зөрчлийн хуулиар шийдэгдэнэ
2015.12.04

Гүтгэлэг зөрчлийн хуулиар шийдэгдэнэ

Эрүүгийн хуульд торгуулийг нэгжээр тооцох буюу нэгжийг нь долларын ханштай уялдуулна хэмээн анхнаасаа төсөл санаачилсан. Энэ нь ихээхэн маргаан дагуулсан учраас нэгжийг доллартай харьцуулах биш 2000 төгрөгөөр тооцож байхаар хэлэлцүүлгийн явцад шийдсэн.

Мөн цаазаар авах ялыг хориглож, бүх насаар нь хорих ялыг санал болгож байгаа. Өмнө нь манай улс цаазаар авах ялыг 1956 онд халж байсан ч зургаан сарын дараа эргүүлж сэргээж байжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Алуурчин амьд явах эрхтэй, алуулсан хүн амьд явах эрхгүй юм уу. Тийм байж болохгүй. Миний хувьд тэр хүн өөрөө ч амьд явах эрхтэй, бусад хүн ч амьд явах эрхтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдыг амьд явах эрхгүй гэж хэлээд өөрөө амьд явна гэвэл шударга  ёсны зарчимд нийцэхгүй. Тиймээс миний хувьд дэлхийн ихэнх оронд байгаа шалтгаан нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа үйлдэл гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Монгол улс цаазаар авах ялыг хорих тухай олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Өөрөө сайд байхдаа энэ саналыг дэмжиж байсан мөртлөө одоо яагаад дэмжихгүй байгааг гайхаж байна. Монгол улс олон улсын гэрээнд нэгдэн цаазаар авах ялыг хуулиас хасах үүрэгтэй. Тиймээс энэ бол өнөөдөр яригдаж байгаа асуудал биш одоогоос зургаан жилийн өмнө энэ сонголтыг хийсэн юм.

Шинэ эрүүгийн хуульд давтан үйлдсэн гэж гэмт хэргийг хүндрүүлдэг заалт байхгүй болсон. Ингэснээр давтан хэрэг үйлдсэн ч сүүлийн хэрэгтэй таарсан шийтгэлийг авна гэсэн үг.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...