Эрүүгийн хуулийн шинэчлэлээр бид урагшаа 3,4 алхам алхлаа
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
2002 оноос хойш 13 жилийн дараа Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Энэ хууль өмнөх хуулиас хэр сайн хууль болсон бэ?
1992 оны ҮХ батлагдсанаас хойш Эрүүгийн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд маш олон судалгаа хийгдэж байсан. Яагаад гэвэл тухайн үеэс хойш, филесофийн болон зарчмын шинжтэй өөрчлөлтийг хангалттай хийж чадаагүй. 2002 онд цугларсан санаа, онооноос арван удаагийн алхмыг шинэчлэх байсан боловч тухайн үеийн нөхцөл байдал зэрэг олон шалтгаанаас үүдэн хоёр алхам л хийсэн. Харин саяын шинэчлэлтэй холбогдуулан 3,4 алхлаа гэж хэлж болно. Үлдсэн процессийн шинэчлэлийг хийснээр төгсөөр нь дуусгана гэж харж байна.
Энэ удаагийн хуулиар Монгол улс цаазгүй орон болсон гэж ойлгож болох уу?
Болно. Яагаад гэвэл Эрүүгийн хуулиас цаазын ялыг авсан. Үүнийг авах гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт Монгол улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа, дипломат харилцаагаа олон улсын дэмжлэгээр тодотгож хамгаалж өгч байна. Хоёрдугаарт цаазын ялтай холбоотой олон судалгаа хийгдсэн байдаг. Энэ ял байснаар цаазын ялтай хүмүүс гэрчээ устгах зэрэг өөр гэмт хэрэг хийх түлхэц болдог. Гуравдугаарт цаазын ял нь төр, иргэний хоорондын зөрчилд ашиглагдах талтай. Тиймээс аль аль талаас нь харж цаазын ялаас татгалзах нь хавьгүй дэвшилттэй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү