“Ажилдаа” хэлэлцүүлэг
2016.01.14

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Монгол улсын эрх ашгийн эсрэг байна

“Ажилдаа” хэлэлцүүлэг хүрч байна. Энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар оролцож байна.

Бид өнөөдөр Монгол улсад ардчилсан үндсэн хууль баталсан 24 жилийн ойн өдөр хэлэлцүүлгээ хүргэж байна. Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлгээ эхлэх болно.

Ардчилсан үндсэн хууль баталсан 24 жилийн ойн босгон дээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эргэж харах, засах шаардлага байна гэдэг байр сууринд улс төрийн түвшинд нэгдсэн байгаа. Үндсэн хуулийн ололтыг юу гэж дүгнэж байна вэ?

 УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Дэлхийн нийтийн жишгээр хуулийн засаглалтай хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон жил ярьж байгаа. Үндсэн хууль бол ард түмэнд төрийн эрх мэдлийг олгодог эцэг хууль. Тиймээс өөрчлөлт оруулах асуудлаар ард түмнээс санал асуулга явуулья гэсэн байр суурьтай байгаа. 2016 оны сонгуулийн үед цаг хугацаа, мөнгө хэвнээд гол гол асуудлаар ард түмнээс асуулга явуулаад шийдсэн нь зөв гэж бодож байгаа. Гол нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентийн засаглалаа бэхжүүлэх, шууд ардчилалыг бэхжүүлэх, хүн ам цөөнтэй оронд намын хатуу гишүүнчлэл ямар байна гэх асуудлыг асуух гэх мэт байна. Улс орон хөгжинө гэдэг бол шинэчлэл эрчимтэй явагдах ёстой. Цомхон өөрчлөлтийг хийх нь зөв гэсэн байх суурьтай байгаа нь амжилт юм.

УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:

-Үндсэн хуулийн анх 1920-иод оны эхээр баталсан байдаг. 1990 онд ардчилсан хувьсгал ялж өнөөгийн чөлөөт ертөнцийг бий болгосон үндсэн хуулиа баталсан. Харж байхад хорь гаруй жилийн хугацаатай шинэчилж байсан. Тухайн цаг үе, эрэлт хэрэгцээнд нийцүүлж зорилтод уялдуулан өөрчилж байсан. Тэгэхээр 1990 оноос хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацааанд хувийн өмч бол чөлөөт нийгмийн үндэс гэж үзэж байгаа. Өнөөдөр нийгэм дотроо хоёр эрэг дээр гарч. Нэг хэсэг нь баяжаад гарч, нөгөө хэсэг нь ядууралтай хэцүү байна. Үүнийг яаж зохицуулах бэ?, нийгмийн дундаж баян чинээлэг анги давхрагийг гаргахын тулд үндсэн хуулийнхаа үзэл санааг нэвт шингээх хэрэгтэй байгаа.

УИХ-ын Д.Ганбат:

-24 жилийн өмнөх үндсэн хуулиар олон намын системтэй, хувийн өмчтэй төр улс байгуулаад хуулиа баталсан. Одоогийн өнцгөөс харахад хууль маань зохих үр дүнгээ өгсөн. Өнөөдөр бүх хүмүүс өмчтэй, өөрсдөө оролцоод төрөө байгуулж байна. Ирэх сонгуулиар үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар иргэдээс санал авах журмыг бэлдсэн байгаа. Ололтоос гадна алдаа дутагдал юу байгааг харж үзэх ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/