Магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур нь сургалтын байгууллагын чанар, үр дүн байна
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан
2016.01.22

Магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур нь сургалтын байгууллагын чанар, үр дүн байна

"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур”-ыг өчигдөр их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад танилцуулав. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулийн удирдлагуудад батламжийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайханаас зарим зүйлийг тодруулав.

-Шинэ журмаар магадлан итгэмжлэгдэх хугацааг багасгажээ. Энэ нь ямар учиртай юм бэ. Мөн заавал хамрагдах ёстой гэсэн байна?

-Их, дээд сургуулиудыг олон жилээр магадлан итгэмжилдэг байсан нь тухайн сургуулиудын сургалтын чанарыг үнэлж, дүгнэхэд бэрхшээл дагуулдаг байлаа. Одоо харин шинэ журмаар их, дээд сургууль, коллеж, мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд маань таван жилийн хугацаанд магадлан итгэмжлэгдэнэ. Мөн Боловсролын тухай багц хуульд магадлан итгэмжлэлтэй холбоотой нэлээд олон өөрчлөлт явж буй. Тухайлбал, өмнө нь сургуулиуд сайн дурын үндсэн дээр магадпан итгэмжлэлд хамрагддаг байсан бол одоогийн хуулийн найруулгын өөрчлөлтөөр эрхзүйн шинэчлэлтийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагууд заавал магадлан итгэмжлэгдэх болж байна. Мөн хөтөлбөрөө сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлэх ажлууд ч явж байгаа юм.

-Хамгийн түрүүнд ямар шалгуур тавьж буй юм бол?

-Ер нь их, дээд сургууль гээд сургалтын байгууллагын чанар, үр дүнд суурилсан шалгуур шаардлагыг тавьж байна. Ингэсний үндсэн дээр магадлан итгэмжлэх юм. Ирэх сарын 1-нээс сургуулиудыг шинэ шаардлагуудынхаа дагуу магадлан итгэмжилнэ.

-Өмнө нь магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг яах вэ. Одоо хугацаа нь дууссан хичнээн сургууль байна вэ?

-2015-2016 онд нийтдээ 16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусч байгаа. Тэгэхээр эдгээр сургууль энэ ондоо багтаж зайлшгүй хамрагдах ёстой Харин шинээр өөрийн сургуулиа магадлан итгэмжпүүлье гэсэн хүсэлт гаргах юм бол Үндэсний зөвлөл хүлээж аваад магадлан итгэмжилнэ.

-Шинэ шаардлагуудын талаар жаахан дэлгэрүүлж танилцуулаач?

-Тухайн сургууль магадлан итгэмжпэх үйл явцад өөрийн дотоод чанарын баталгаажуулалтын нэгжтэй байх ёстой. Манай сургуулиуд өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ тэр бүр хяналт тавьж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр тухайн сургууль болгон дээр чанар, гарч байгаа үр дүнг нь баталгаажуулдаг чанарын алба, нэгжтэй байхаартусгаж өгсөн. Мөн их, дээд сургуульд тавьж буй нэг шаардлага нь төгсөгч нарынх нь ажил эрхлэлтийн дүн, судалгааны ур чадвар, төгсөгчдийнх нь мэдлэг, амжилтыг дүгнэсэн үр дүнд суурилсан чанарын үнэлгээний шинэ системийг бий болгох зорилгоор магадлан итгэмжлэлийг шинэчилсэн гэж ойлгож болно.

Хуучин сургалтын байгууллагад тавьж буй шаардлага нь танайх 20 компьютертэй, багш нарын чинь тэдэн хувь нь докторын зэрэгтэй байх ёстой гэх зэргээр маш олон шаардлага тавьдаг байсан шүү дээ. Шинэ шалгуур бол сургалтын байгууллагад тавьж буй үндсэн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр нь олон улсын хэмжээнд хүрсэн үү бакалаврын төвшний хэмжээнд мэдлэгийг нь бүрэн зөв олгож чадаж байна уу гэх зэргийг гол шалгуураа болгож байгаа юм.

-Тэгвэл энэхүү шалгуурт тэнцэхгүй сургууль хэр олон байх юм?

-Магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур одооноос л эхэлнэ. Яахав сургалтын байгууллагууд тэнцээгүй тохиолдолд жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно Мэдээж бидний зүгээс тодорхой зөвлөмжүүдийг тухайн сургуульд өгнө. Жишээлбэл, долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээч тухайн сургууль дээр ажиллаад шаардлага хангаагүй тохиолдолд зөвлөмж өгөх юм. Ер нь бол магадлан итгэмжлэлд хамруулаад байгаа гол шалтгаан нь төрөөс тухайн сургуульд өгч буй Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, өөр бусад авах дэмжлэгт ихээхэн ач холбогдолтой.

Мөн тухайн сургуулийн оюутан гадаад оронд дараагийн шатны сургалтад хамрагдахад оюутнаас хамгийн түрүүнд юу шаарддаг вэ гэхээр заавал магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн байх ёстой гэдэг. Энэ олон шалгуур шаардлагын гол биеллийг нь бий болгохын тулд хуучин журмаа шинэчилж үр дүнд суурилсан шалгуурыг нь бий болгосон гэж ойлгож болно.