Их сургуулиудыг сайдын шууд удирдлагаас гаргана
Арга хэмжээний үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр:
"Шинэчилсэн шалгуур шаардлага батлагдсанаар их, дээд сургуулиудын хөгжлийн чиг хандпагыг тодорхойлох шинэ алхам болно гэж Боловсролын магадлан итгэмжпэлийн үндэсний зөвлөлийн даргын хувьд үзэж байна. Мөн сургууль бүр өөрийн онцлогоо гаргаж ирэх боломж бүрдэж байгаад маш их баярлаж байгаа. Энэ нь дээд боловсролын байгууллагын академик эрх чөлөөг хүндэтгэсэн боловсролын загварыг хэрэгжүүлэх боломж гарч ирж байна хэмээн онцлон хэлэв. Мөн тэрээр "УИХ-д Боловсролын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Өргөн баригдсан хууль өөрчлөгдөж гардаг онцлог бий. Тэгэхээр яаж гарч ирэхийг нь хэлэхэд эрт байна.
Харин үнэхээр бидний хүсч байгаагаар батлагдвал Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон магадлан итгэмжпэлийн байгууллагууд нь дээд боловсролын байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг болох юм. Өнөөдөр бидэнд дээд боловсролын байгууллагыг хариуцдаг нэгж байхгүй байна. Хуучин дээд боловсролын хороо гэж байсан. Одоо манайд бол дээд боловсролын хэлтэс гэж бий. Ердөө таван хүнтэй. Тэгэхээр ямар ч гэсэн агентлаг болгохоор ажиллаж байна.
Агентлаг гэхээр төрийн байгууллага юм шиг бодогдож магадгүй. Хамгийн гол нь илүү бие даасан, яамнаасаа хараат бус, бодлогоо яамтайгаа хоршиж гаргадаг, зарим үед бие даасан шийдвэр гаргах зоригтой байх ёстой. Сургууль бүрээс хөтөлбөр гаргаж надад санал болгодог л доо. Миний хувьд ажпын хэсэг гаргаж ажиллуулдаг ч тэр болгоныг очиж үзэж, харж шийднэ гэдэг бэрхшээлтэй байдаг. Тийм учраас үүнийг хариуцдаг мэргэжлийн байгууллагатай болох чиглэлийг хуульд оруулж өгсөн хэрэг. Батлагдвал академик эрх чөлөө улам баталгаажина гэж бодож байна. Ер нь, их сургуулиудын бие даасан байдлыг илүү баталгаажуулахыг бид зорьж байгаа. Сайдын шууд удирдлагаас гаргана.
Сайд шууд удирдана гэдэг нь улс төрийн намын болоод эрх баригчдын оролцоо хүчтэй болж эхэлдэг. Сайдад янз бүрийн захирлуудыг шахдаг, санал болгодог. Ийм байдлыг халахын тулд Удирдах зөвлөлд нь эрхийг нь шилжүүлж байна. Мөн Удирдах зөвлөлийнхнийг хараат бус байлгахын төлөө байгаа. Өнөөдөр манай төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлд үндсэндээ яам тамгын газарт ажиллаж байгаа өөр мэргэжлийн хүмүүсийг хүчээр томилдог. Тэр хүмүүс нь тойрч суугаад тухайн сургуулийн хөгжлийг ярьдаг ч дутуу, гүтүү шийдвэр гаргах нь их. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахад илүү мэргэшсэн хүмүүс Удирдах зөвлөлд ажилладаг, тэд нар нь өөрөө сургуулиа удирдсан шиг удирддаг, гүйцэтгэх захирлаа томилдог байх гэсэн саналаа Их хуралд танилцуулсан" гэв.