Улсын олимпиадад оролцогч сургуулиудын багш нар хуралдлаа
Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад оролцдог их, дээд сургуулиудын багш нар энэ 7 хоногт хуралдлаа. Хуралд МУИС, СЭЗДС, ХААИС, Отгонтэнгэр ИС, Мандах бүртгэл ДС, Дархан-Уул аймаг дахь “Мандах бүртгэл” ДС, Дархан-Уул аймаг дахь ХААИС, ОУЭЗБДС, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Улаанбаатар эрдэм ДС, Монгол бизнес ДС, Монголын үндэсний их сургуулийн багш нар оролцлоо.
Хурлаар шалгалтын материалын агуулга, сэдвийн жагсаалт, ашиглах ном сурах бичгийн талаар ярилцсан. Багш нар олимпиадад оюутнуудаа бэлдэхдээ Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартуудын монгол хэл дээр 2011 онд хэвлэгдсэн номыг ашиглахаар тохирчээ.