Хөтөлбөр шинэчлэлийн талаар хэлэлцлээ
Хөтөлбөр шинэчлэлийн талаар хэлэлцлээ
2016.01.27

Хөтөлбөр шинэчлэлийн талаар хэлэлцлээ

Сургалтын хөтөлбөрийн дэд хорооны хурал саяхан болж, мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

Хуралд МУИС, СЭЗДС, ХААИС, Отгонтэнгэр ИС, Мандах бүртгэл ДС, Дархан-Уул аймаг дахь “Мандах бүртгэл” ДС, Дархан-Уул аймаг дахь ХААИС, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Улаанбаатар эрдэм ДС, Монгол бизнес ДС, Монголын үндэсний их сургууль, ОУЭЗБДС-ийн багш нар болон бусад гишүүд оролцлоо.

Хурлаар дэд хорооны ерөнхий зохион байгуулалт, хөтөлбөр бүрийн агуулга, цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.