МХХ-ны ээлжит удирдах зөвлөлийн хурал боллоо
Монголын Хүнсчдийн Холбооны дүрмийн дагуу улирал бүр зохион байгуулагддаг Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Мах Маркет ХХК дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлаар доорх асуудлыг хэлэлцлээ:
1. Холбооны 2016 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, I улирлын ажлынтөлөвлөгөөний төсөл
2. Холбооны 2016 оны зардлын төсвийн төсөл
3. Журмын төслийн танилцуулга (Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх бүтээгдэхүүний чанарын хяналтын зөвлөлийн ажиллах журам, Хүнсний аюулгүй байдлын хөндлөнгийн үнэлгээ хийх журам)
4. Сүү, сүүн бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлд хийсэн ажлын тайлан, үр дүн
5. Холбооны үйл ажиллагааны үр дүнгийн талаар Гишүүн байгууллагуудаас авсан судалгааны дүнтэй танилцаж "Мах Маркет" ХХК-ний үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.