“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг
2016.02.12

Дэлхийд сүүл хөхөж өсдөг, сүү ууж өтөлдөг ард түмэн Монголоос өөр байхгүй

 “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг Монгол улсын сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар ярилцахаар бэлтгэлээ.

Өнөөдөр манай улсын хамгийн их хөгжих боломжтой салбар бол сүү, сүүн бүтээгдэхүүний салбар. Учир нь манай улс 50 сая малтай, нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа байх.

Дэлгүүрт орж үзэхэд 10 төрлийн Монгол, нэг хоёр төрлийн Оросын сүү байна. Сүүний компаниуд хэр чадавхижсан бэ?

Хүнсчдийн холбооны тэргүүн Х.Гиймаа:

-Сүүлийн үед сүү боловсруулах үйлдвэрийн технологийг дээшлүүлэхэд маш их хөрөнгө зарцуулж, дэлхийн жишигт нийцэхүйц тоног төхөөрөмжийг суурилуулсан. Үнэхээр үйлдвэрүүд эх орондоо үйлдвэрлэсэн, фермерийн бэлтгэсэн сүүгээр үйлдвэрлэлээ явуулах бол гол зорилгоо болгосон. Тодорхой хэмжээний хязгаарлалтыг тавьсан. Хүнсний тухай хуульд стратегийн хүнсэнд сүү орсон. Стратегийн хүнсэнд жилд экспортлох, итпортлох зөвшөөрөл, хэмжээ тавьдаг болсон. Мөн савласан сүүнд хязгаарлалт тавьсан учраас тэр болгон оруулж ирэх боломжгүй, дотоодын хэрэгцээгээр савласан сүүгээр дотоодоо хангах боломжтой байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ бодлогын бичиг баримт боловсруулдаг, хууль тогтоомж гаргадагын хувьд сүүний чиглэлийн бодлогод онцгойлон анхаарах шаардлагатай байгаа. Сүүний салбар хоёр хүртэл унана гэдэг бол сүүний салбар задарсан гэсэн үг. Бүх үйлдвэрээ хувьчилсаны гай гарч байсан. Төрөөс олон бодлогын бичиг баримт гаргасны үр дүнд ямар нэгэн хэмжээгээр Монголчууд сүүний хэрэглээг гарцаагүй эргэж хэрэгжүүлэх шаардлагатай нь ойлгомжтой болгох ёстой. Дэлхийд сүүл хөхөж өсдөг, сүү ууж өтөлдөг ард түмэн Монголоос өөр байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:  Нийслэл Улаанбаатар хотыг сүүгээр хангаж байгаа гол цэг бол фермерийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс. Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд жижиг фермерүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд дуу хоолой болж байсан. Яг эн сүүний үнээ бол хивэгээ идэж байж л сүүгээ гаргадаг. Тэгэхэд Нийслэл хавийн ойр орчимд бэлчээр байхгүй. Хивгийг гадаадад экспортолдог болсноос хойш хивэгийн аж ахуй нурж унах, дампуурах  шат руу явсан. Тиймээс шийдвэр гаргаж хивэг экспортлох асуудлыг улиралын чанартай зохицуулж өгсөн. Одоо хивэгний үнэ бууж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/