УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.17

Ээлжит бус чуулганы сэдвийг шүүмжилж байна

“Чухал яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар оролцож байна.

Ээлжит бус чуулган зарлалаа. Гэсэн хэдий ч хуралдсангүй. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Ээлжит бус чуулган хуралдах шаардлагатай. Би дэмжиж байгаа. Ээлжит бус чуулган гэдгийн цаад утга санаа бол онцгой тохиолдолд Монгол оронд үүсч бий болсон нөхцөлд ээлжит бус байдлаар онцгойлон авч хэлэлцье гэсэн үг. Тэгэхээр онцгой нөхцөл байдал Монголд бий болсон. Баян хоосны ялгаа их, өнөөдөр 450 мянгаас илүү давсан хүн ажилгүй явна. Эдгээр асуудлыг өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой.

Өнөөдөр хүмүүсийн цалин орлого, тэтгэвэр маш хүнд нөхцөлд байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч байхад би хамт олонтойгоо тэмцэх зургаан удаа цалин нэмж, дөрвөн удаа тэтгэвэр нэмж, хоёр удаа бинзенийн үнийг буулгаж байсан. Гэтэл сүүлийн гурван жил юмны үнэ л нэмэгдээд байсан хүмүүсийн орлого нэмэгдэхгүй байгаа. Доллар 2025 төгрөгтэй тэнцэж байна. Энэ болгон дээр хариуцлага тооцдог, хариуцдаг эзэн байна уу. Энэ бол онцгой ээлжит бус чуулганы хэлэлцэх сэдэв мөн.

Энэ утгаараа ажлын байр, хөдөлмөр эрхлэлэт, оюутолгойг ашигтай байлгах хүсэл байна. Өнөөдөр Монгол улс өрөндөө баригдаж байна. Харин өнөөдөр ярьж байгаа цэцийн хэдэн хүмүүсийн халж солих явдал, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нь асуудал ард иргэдэд чухал биш байна. Тэдэнд орлого, ажлын байр хэрэгтэй байна. Ээлжит бус чуулганы сэдвийг шүүмжилж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс..

/2-р хэсэг/

/3-р хэсэг/