УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.02.22
О.Баасанхүүгийн дуудлага
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудахаар болжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Харин халз мэтгэлцээнд Ерөнхий сайдад ялагдвал УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө гэв. Тэрбээр энэ талаар “Мэтгэлцэх үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илт давуу байдлаар ялалт байгуулвал би долоо хоногийн дотор гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргана” гэжээ.
Харин Ерөнхий сайд түүний мэтгэлцээний урилгыг хүлээж авах болов уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Мэтгэлцээний урилгыг хүлээж авахгүй бол О.Баасанхүү гишүүн яах бол.