Таны амжилтын зөвлөх “Амар”
Илтгэх урлаг, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах "Амар" сургалтын төв
2016.03.14

Таны амжилтын зөвлөх “Амар”

“Хэрвээ та харилцааны ур чадвараа сайжруулах аваас амьдралынхаа туршид олох мөнгөө 2 дахин өсгөж чадна” тэрбумтан Уаррен Баффет

Ихэнх амжилтын үндэс нь хэр их мэдлэг хуримтлуулсанд бус өөрт буй мэдлэгээ хэрхэн үр дүнтэй илэрийлэх вэ гэдгээс хамаардаг. Харилцааны чадвар бол асар өрсөлдөөнт зах зээлд таныг амжилтад хүргэх бодит хэрэгсэл. Гэвч бид түүнийг төдийлөн мэддэггүй. Тийм дээ ч харилцааны чадвараа хөгжүүлэхээр зоригтой алхам хийдэггүй. Та хэр удаан ингэж явах вэ?

Илтгэх урлагаар хичээллэх нь харилцааны чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй аргад зүй ёсоор тооцогдож байна. Та илтгэх урлагт суралцсанаар:

-Таны ажлын талбар дахь амжилт ахина.
-Харилцааг удирдаж, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлж чадна.
-Бусдыг манлайлж, нийгэмд эзлэх байр суурь өснө. 
-Харилцааны асар өргөн боломж нээгдэж, танилын хүрээ өргөжнө.
-Таны бизнес томорч, танай хамт олон чадавхжина.
“Амар” сургалтын төв өөрсдийн үндсэн хөтөлбөр болох илтгэх ур чадвар олгох хөтөлбөртөө таныг урьж байна.

Та илтгэх урлаг, харилцаа, өөрийгөө илэрхийлэх ур чадварын олон төрөл тус бүрт мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэх болно. Бид онол, практик хосолсон системд тулгуурласан сонирхолтой хэлбэрээр сургалтаа зохион байгуулж байна. 

Та манай оройн анги болон ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдаж, өөрийгөө бүрэн дайчилснаар богино хугацаанд илтгэх урлаг, харилцааны өндөр чадамжтай мэргэжилтэн болох юм.

Та өөрийн цаг зав, албан тушаал зэргээс хамааран танхимын хөтөлбөрт оролцох боломжгүй бол  ганцаарчилсан “VIP” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Уг хөтөлбөрт хамрагдсанаар та хувийн илтгэл, харилцааны дасгалжуулагчтай боллоо гэсэн үг.

Мөн та манай бусад хөтөлбөр, байгууллагын захиалгат сургалтуудад хамрагдаж, бидэнтэй хамтран ажиллах боломжтой. Хамтын ажиллагааны хүрээнд манай сургагч багш нар танд байнгын үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

“Амар” сургалтын төв-Таны амжилтын зөвлөх байх болно. Тантай хамтран ажиллахад таатай байна.   

Сургалтын төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90098324, 96035655 дугаарт холбогдоорой.