Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулах хэрэгтэй
2016.04.11

Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулах хэрэгтэй

УИX-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Таны хувьд энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм уу?

-Манай улсад сонгуулийн өмнө эсвэл баяр ёслол, амралтын өдрүүдийг дапимдуулж, лоббины хууль , тогтоол баталдаг буруу жишиг тогтчихлоо. Энэ байдал нь энэ парламентын үед улам л газар аваад байгаа. Үнэхээр л Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан бол эртхэн оруулж ирж, хэлэлцүүлэг хийж, аль болохооор хийдүүлэлгүйхэн шиг, шүүсийг нь дориухан шахаж байж гаргамаар байсан юм. Гэтэл "давчуу хугацаанд хүч түрэн батлах” гэсэн хандлага ажиглагдаж байгаа учраас эсрэг байр суурьтай байгаагаа чуулганы хуралдаан дээр илэрхийлсэн л дээ.

-Давхар дээлтэй байх асуудлыг зохицуулах харин ч цаг үеэ олсон асуудал юм биш үү?

-Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн яамны гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно. Бусад сайдууд  нь Их хурлын гишүүн байж болохгүй гэж төсөлд тусгажээ. 2016 оны сонгууль болоход бага хугацаа үпдэж байна. Ийм үед Засгийн газрын тухай хуульд нэмэлт. өөрчлөлт оруулах гэж яаравчилж байгаа нь өөрийн эрхгүй хардлага төрүүлж байна. Тохироонууд хийгдсэн байхыг байг гэхгүй. Сайдын суудал горилогчид нам ялбал сайд болно шүү гээд намдаа мөнгө хандивлаад, удирдлагуудаа тойглоод, хүлээлтийн байдалд шилжихээр ярилцсан байж ч мэднэ.

Уг нь ард түмнээрээ эрэмбэлүүлээд, дүн тавиулаад парламентын босгыг алхсан хүн гэдэгбасчигтодорхой шалгуурыг давсан гэсэн үг. Гэтэл мөнгө, танилын холбоогоороо төрийн өндөр албан тушаалд очихыг би хувьдаа таашаадаггүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд сонгогч түмэн "Чи биш шүү. Дэмжихгүй” гээд байхад “Их сунгаанд хүчээ сорьж бүдэрснийхээ төлөө шагнал’’ болгож албан тушаал авдаг явдал бий шүү дээ. “Давхар дээлтэй” гэж ад үзэгддэг хэдий ч яамныхаа ажпыг сайн хийж, Их хурлынхаа ажилд ч чухал үүрэгтэй оролцдог, туршлага, мэдлэгтэй ажил хэрэгч хүмүүс бас байна. Гэтэл ард түмнээсээ санал авч чадалгүй уначихсан атлаа “шагналын сайд” болсон зарим нэгэн нь “давхар дээлтэй”- гээсээ долоон дор ажиллаж байх жишээтэй. Тэгэхээр хүнээсээ, мэдлэг чадвараасаа,  туршлагаасаа, сэтгэл, хичээл зүтгэлээсээ хамаардаг. Мянган сэтэр зүүлгэсэн ч сэтгэлгүй хүний ажил явдаггүй. Ачаалал ихтэй ч зүтгэлтэй хүний удирдсан ажил урагштай байдаг. Ингээд үзэхээр дан, давхар дээлэндээ асуудал байгаа юм биш.

Ер нь миний хувьд пропорциональ хувилбараар буюу намын жагсаалтаар сонгогдохыг эсэргүүцэж, тулгуур хуулийн зарчмыг зөрчиж байна гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс 76 гишүүнийг тойргоос сонгогддог байя гэсэн санаачилга гаргаад, санал тавиад байсан боловч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад дэмжлэг авч чадаагүй. Одоо нэгэнт хууль батлагдсан учраас “жагсаалтдаа мөнгөтэйг нь биш мэдлэг оюунтайг нь оруулаач” гэсэн урилга дэвшүүлээд байгаа. Миний хувьд 2012 оны сонгуулиар биеийн амрыг харвал МАХН-ын дэд даргын хувьд жагсааптын дээгүүрт эрэмбэлэгдэх боломжтой л байлаа. Гэвч бусад намуудын удирдлагуудад хандан уриалга гарган, ард түмнээсээ сонгогдохыг санал болгосон боловч МАН, АН, ИЗНН гээд намуудын дарга нар дэмжээгүй. Бүгд жагсаалтад орж нуугдацгаасан. Энэ удаа ч гэсэн дахин тийм уриалга гаргах гэж байна.

Хүлээж авах болов уу даа?

-МАН, АН-ынхан өөрсдийгөө улс төрийн голлох хүчин гэж зарлаад байдаг. Тэр намуудын дарга, удирдлагууд эрхбиш жагсаалтын ард нуугдахгүй байлгүй. Лидер үү, лойдор уу гэдгээ тойрогт дэвшиж харуулж, рейтингээ тогтоолгох хэрэгтэй шүү дээ. Хэрвээ олонхын дэмжлэг авч чадахгүй бол улс төрд зайгаа тавьж өгөх цаг болсны шинж. Ийм шударга, ил тод өрсөлдөөн нь улс төрийг илүү соёлтой, эрүүл харагдуулна. Хоосон ярих биш биеэрээ үлгэрлэх нь чухал байна.

-Ерөнхий сайдаас гадна гурван сайд нь Их хурлын гишүүн байж болно гэж хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн зүйл гэж та тайлбарлаад байсан. Яагаад?

-Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгг нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан байдаг. Тэгэхээр заавал тоо зааж өгөлгүй, тухайн гүйцэтгэх засаглалын тэргүүн хэдэн сайдыг УИХ-ын гишүүдээс томилох уу гэдгээ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд, нэр дэвшүүлээд чуулганаар хэлэлцүүлээд батлуулаад явах боломжтой юм.

Одоо болохоор фракцуудын сонирхол, эрх ашгийг тусгах гээд хатуухан хэлэхэд “шахааны” нөхдүүдээрээ танхимаа дүүргэж байгаа. Үндсэн чиг үүргийн Сангийн, Гадаад харилцааны, Байгаль орчны сайдыг парламентын гишүүдээсээ сонгоно гэж байна. Гэвч үнэндээ батлан хамгаалахын салбар хамгийн чухал учраас яагаад үндсэн чиг үүрэгт оруулж болохгүй гэж. Ингэж бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаравчилж, бялуу хэрхэн хуваарилахыг хуульчлан, сонгуулийн өмнө улс төрийн шоу хийхийнхээ оронд томоохон цогц шинэчлэл  хийх цаг нь болсон.

-Энэ парламентын отгон чуулган нээлтээ хийлээ. Эдийн засгийн байдал амаргүй байна. Зайлшгүй, шуурхай хэлэлцэх өөр ямар хуулиуд байгаа бол. Хугацаа бол маш бага үлдлээ?

-Миний хувьд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, саяхан нийтдээ 108 удаа уулзалт хийлээ. Иргэдийн санал, хүсэлт, шаардлагыг нэгтгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд, Байнгын хорооны дарга нарт санал хүргүүлсэн. Шударга ёс эвслийн бүлэгтээ ч өглөө. Иргэдтэй уулзаж байхад амьдрал нь амаргүй байгаагдуулгаж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг нэг бүрчлэн танилцуулсан. Тиймээс энэ хаврын чуулганаар татварын хуулиуд болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хуулиудыг яаравчлан шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг ийм хүнд байхад заавал НӨАТ-ын баримт хэвлэх машин ав гэж хувиараа бизнес эрхлэгчдийг дарамтлах шаардлагагүй. Энэ мэт асуудлыг эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй.

. Та Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй хөдөө орон нутагт очиж ажилласан гэсэн?

-Хаврын чуулганы завсарлагаанаар зөвхөн Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй, Архангай аймагт очиж ажилласан. Өвөрхангай гээд хэд хэдэн аймгуудаар явахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн дэлгүүр эрхлэгч нар зээлээр бараагаа өгдөг системд шилжсэн байна. Иргэд тэтгэврийн болон хүүхдийн мөнгөний дэвтрээ барьцаалж хүнсээ авч байна. Зээл аваад найдвартай төлж байгаа хүмүүстээ тусгай дэвтэр гаргаад бүртгээд явж байхтай таарсан. Ийм нөхцөлд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого буураад байгаа. Маш олон бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болох эродэлтэй байна. Үхэх нь үнэн.

Татвар төлөх нь үнэн гэдэг зах зээлийн зарчим бий. Иргэдтэй уулзалт хийхэд НӨАТ-ын баримт хэвлэгч машины тухай л ярьцгааж байна. Эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан цалин тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг газар бүрт ярьж байлаа. Цалйн авдаг ч аманд  ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр дуусч, юунд ч хүрэлцэхгүй байна. Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай, тулгамдсан асуудал ихтэй. Хэдийгээр иргэд маань амьдрал ахуй нь хүнд байгаа хэдий ч Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тоггнолын асуудал дээр сэтгэл зовниж байгаа илэрхийлж байна. Тэд хэтийг харсан, монгол хүндээ ээлтэй, хөгжлийн бодлого тодорхойпж хэрэлдэж тапцалгүй хамтарч ажиллаач ээ гэдгийг онцолж байлаа.

-МАН, МАХН нэгдэж сонгуульд орох асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Дүгнэлт, шийдвэр нь гарсан уу. Нэгдэх асуудал байхгүй гэдгийг Н.Энхбаяр дарга хэлсэн. АН, МАХН хоёр цаашид хамтарч сонгуульд орох уу, яах уу гээд асуулт байна л даа?

-МАН, МАХН хамтарч ажиллах тапаар би хамгийн их ярьж, санаачилга гаргадаг хүн л дээ. Өмнө нь ч танай сонинд ярилцлага өгөхдөө энэ тапаар хэлж л байсан. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаад баяртай байгаа. Ажлын хэсэг даруйхан шийдвэрээ гаргах ёстой. Таныг орж ирэхийн өмнөхөн “Юу болж байна гээд асуугаад сууж байлаа. Ямартай ч санамж бичгийн төсөл гарчихсан байна. Зарим нэг зүйл дээр санал нэгдэж чадахгүй байгаа юм билээ. Энэ талаараа цаашид ярилцаж, зөвшилцөж, шийдэх боломж уг нь бий л дээ.

Зөвхөн МАН-тай биш Ардчилсан нам, Монголын ногоон намтай хамтран ажиллах хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шийдвэрээр л ойрын өдрүүдэд хамтрах уу, эс хамтрах уу гэдгээ шийднэ. Энэ долоо хоногг бараг шийдвэр гарчих болов уу даа. Тэгэхгүй бол нийгэмд хүлээлт үүсгээд өөх ч биш, булчирхай ч биш болоод байна л даа. Миний хувьд жил болгон чуулган бүрийн завсарлагаанаар тойрог болон хөдөө орон нутагт ажилладаг. Тэдний санаа бодлыг аль болохоор хууль тогтоол боловсруулахад тусгах, холбогдох албан тушаалтнуудад хүргэх, байр суурийг нь шийдвэр гаргах түвшинд хүргэхийг хичээдэг Нийгэмд талцал хэтэрхий гаар1 байна. Шашнаараа, намаараа, аймаг сумаараа талцдагаа больж “Монгол Улсаа гэсэн нэг эрх ашиг”-ийн төлөө нэгдэх, хүчээ зузаатгах, хамтран  ажиллах нь зөв гэж боддог.

Саяхан болсон Монголын ; эдийн засгмйн форумыг ажиглаж байхад нэг намын ҮАБЗ-ийн гурван гишүүн, төрийн гурван өндөрлөг маань гурван тийшээ харсан гурван өөр үг хэллээ. Нэг нь ‘Таван толгойг гацаачихлаа. Том төслүүдээ хөдөлгөх ёстой" гэж байхад нөгөөх нь “Бид Таван толгойг авч үлдлээ ч гэж байх шиг. Хоёр хөршийнхөө талаар бодууштай олон зүйлийг хэлж байна лээ. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гишүүд хоорондоо эв нэгдэлтэй, нэг дуу хоолойтой байхгүй болохоор ард . түмэн иттэл апдарч байна.

Сүүлийн үед улстөрчид өш санасан мэт шүд зуусан мэдэгдэл ч хийх болов. , Улс төр, эдийн засгийн цус холилдсон бүлэглэлүүдийн тулаан ил цагаандаа гарч байна. Энэ нөхцөл байдлыг  гадаад, дотоодын санаа буруу нөхдүүд дэвэргэж, үймээн  самуун руу хөтлөх вий гэж , болгоомжлох юм. Тиймээс - монголчууд бид ухаантай байж,  апиваа турхираптад үл автаж, хүчирхийллийн бус замаар эв .. нэгдэлтэй байж давна гэдгээ байнга бодож байх хэрэгтэй. Бид эвдэрвэл, бие биенээ хэт үзэн ядвал бутаргах, сульдаах шиг амархан зүйл үгүй.

-Ардчилсан нам дотор лидерүүдийн тулаан өрнөөд байна уу гэж харагдаад байгаа. Харин МАХН дотор ихээхэн хэмжээний мөнгө тойрсон асуудлууд л их байх шиг байна. Үүнээсээ болоод хоригдож ч үзлээ шүү дээ?

-Ихээхэн хэмжээний мөнгө гэдэг нь юуг хэлээд байгаа талаар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Сая, сая ам.долларын асуудал манай нам дээр яригдахгүй байгаа. Яахав ганц нэг зөрчил аль ч намд гардаг л байх. Зарим хүмүүсийн санаатай болон санамсаргүй алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй.Уул уурхайн лиценз, тендер авч намаа санхүүжүүлсэн зүйл манайд алга. Хэдэн тэрбум, тэрбумаар намаа санхүүжүүлсэн жишээ манай улсад бий шүү дээ. Намын санхүүжилтийн асуудал бүх намын хувьд толгойны өвчин болсон. Зөвхөн МАХН-д ийм асуудал тулгараад байгаа юм биш. Том намуудад ил болоогүй болохоос шалгах, нягтлах зүйл харин ч их байгаа байх шүү.

МАХН-ын хувьд олигарх, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлтэй хутгалдаагүй, гадаадынхантай нийлээд баялгаа хуулийн хүрээнд хулгай хийхээр сүлбэлдээгүйгээрээ ялгарна гэж бардам хэлэх байна. Магадгүй Шийлэгдамбын асуудал харин ч олон нийтэд намуудын тухай хуулийг өөрчлөх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох цаг болсон гэдгийг тод томруунаар харуулсан ч байж мэднэ. Гэхдээ энэ дунд нугалаа явж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Намын санхүүжилт гэсэн өнгөлөн далдлалт нэрээр халмэгдүүлэлт хурцдаж эхэллээ. Маргааш Н.Энхбаяр даргыг хоёр жилийн өмнө баривчилсан өдөр болно. Миний бие монгол төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүнийг цагдаа, хууль хүчний байгууллагынхан сүрийг үзүүлэн барьсныг буруу гэж үздэг. Монголын төрд зүтгэсэн хүмүүсийн түүх эмгэнэгттэйгээр төгсөөд байдгийг түүх хангалттай гэрчилнэ.

-Танай бүлгийн Л.Цог, Г.Уянга нарын гишүүд бүлгээс гарчихлаа. Цаашид бүлэг яах бол. Д.Батцогг гишүүн АН-д орсон. Хоёр гишүүн гарсан. Одоо тойргоос сонгогдсон ганц гишүүн нь та юм биш үү?

-“Шударга ёс" эвслийн бүлэг задрахгүй гэж бодож байгаа. Харин дахиж нэмэгдээд нэг гишүүн гарах юм бол нөхцөл байдал хэцүүднэ. Анх манай бүлэг 11 гишүүнтэй байсан. Эднээс дөрөв нь тойргоос сонгогдож, долоо нь квот буюу жагсаалтаар орж ирсэн. Д.Батцогт гишүүн АН-д орж, сая Л.Цог, Г.Уянга хоёр бүлгээс гарчихлаа. Тойргоос сонгогдсон ганц гишүүн бүлэгтээ үлдээд байгаа нь би.

-Та бүлгээсээ гарах юм уу?

-Бүлгээс гарна гэсэн бодол алга. МАХН-ын дэд даргын хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд ч сонгууль болох хугацаа ойртсон учир энэ засгийг бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Одоо бужигнууллаа гээд цөөн улстөрч л хожихоос биш олон түмэн л хохирно.

-Н.Энхбаяр дарга хэзээ Монголд ирэх вэ. Долоо хоногийн хугацаатай БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан ч ирээгүй байна. Н.Энхбаяр даргыг явсных нь дараа түүний хамгаалагч М.Мөнхөө гээд залууг АТГ-аас баривчилсан байна лээ...

-Учир начир нь олдохгүй ар араасаа баривчилгаа л үргэлжлээд байх юм. Миний хувьд хууль хяналтынхны өмнөөс ярих боломжгүй л дээ. Гэхдээ бие хамгаалагчаар ажиллаж байсан хүнийг яахаараа ч хорихоор болчихдог юм. Ерөөсөөойлгохгүйбайгаа. Гэхдээ эхнээсээ учир нь тайлагдах байх л гэж найдаж байна. МАХН-ын Нарийн бичгийн дарга П.Цоггбаатар суллагдлаа. Н.Энхбаяр дарга БНСУ рууявахынхааөмнөхөдөр л явах гэж байгаа гэдгээ хэлсэн. Ачаалал ихтэй ажиллаж байгаа болохоор ирж эмчилгээгээ хийлгэ, шинжилгээнүүд өгөх шаардлагатай гэж БНСУ-аас мэдэгдсэн юм билээ. Тэр хүрээндээ явсан. Саяхан Н.Энхбаяр даргатай ярихад шинжилгээгээ өгөөд, эмчилгээгээ хийлгэж байна гэсэн. Шинжилгээний хариу нь гарвал эх орондоо хүрээд ирэх байлгүй дээ.

-Та намынхаа дэд даргын албан тушаалаа өгнө гээд өргөдлөө өгсөн. Та болохоор Н.Энхбаяр дарга байгаа үед хоёр дэд дарга байх шаардлагагүй гэсэн. Гэсэн ч таны ярьж байсны аргатай болж өөрчлөлт орчихлоо л доо...

-Миний хувьд Н.Энхбаярыг эх орондоо ирж, намынхаа ажилд ороход “Ямар ч байсан бүрэн бүтнээр нь намаа хүлээлгэж өгье, хапуун чихийг нь атгуулъя” гэж хэлээд өргөдлөө өгсөн хэрэг. Гэвч нөхцөл байдал ч өөрөөр эргэжбайна. Манай намын Бага чуулган хуралдаад дэд даргаас чөлөөлөөгүй, харин ч нэмж одоо гурван дэд даргатай болгох шийдвэр гаргасан. Олонхын шийдвэрийг дагах ёстой л гэж боддог. Энэ чинь ардчиплын нэг үнэт зарчим шүү дээ.

-Он гарсаар Монгол Улс 750 сая ам.долларын зээл авчихлаа. Ерөнхий сайд Хонгконгт Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохдоо “Монголд бизнес эрхлэх орчин бүрдлээ” гэдэг зүйлийг хэлсэн байна. Зээлийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр бизнес эрхлэх орчин сайжирч байгаа бол сайн л байна. Гэхдээ базаахгүй мэдээ мөн ч олон байна. Өмнөх онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөндөө ажил хийсэн хувийн компаниуд одоо болтол мөнгөө авч чадаагүй байна. Бизнес эрхлэгчид маш хүнд байдалд оржээ. Төрийн ажил хийгээд хугацаандаа мөнгөө авчихна гээд бүгд зээл авчихсан. Гэтэл төр мөнгөө өгөхгүй болохоор тэд өрөнд орж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болжээ. Ажлыг нь хийлгэчихээд “Улс мөнгөгүй байна. Чиний ажлын хөлсний 30 хувийг нь хасаад 70 хувийг нь өгнө шүү” гэсэн гэж бизнес эрхлэгчид ярьцгааж байна. Аймшигтай дарамтад оруулж байгаа биз дээ.

Дотоодынхоо компаниудын мөнгийг өгөхгүй байж гадаадын компаниудын мөнгийг 250 сая ам.долларын зээл авч төлөх юм гэнэ. Хан Ресурсын гэрээг цуцалж, хариуцлагагүй ажилласан төрийн түшээдтэй хариуцлага тооцохгүй байж, шууд 70 сая ам.долларыг нь барагдуулна гээд сууж байх юм. Жастин Каплагаас 35 тэрбум төгрөг авахгүй ч гэж байх шиг. Үндэсний бизнес эрхпэгчдэд яаж ингэж хатуурхаж чадаж байна аа. Аль болохоор асуудлыг түрүүлж шийдэхийг хичээх ёстой биз дээ.

-Өмнө нь тантай ярилцаж байхад намын жагсаалтад “28 ланжгар орох ёстой” гэж байсан. Сонгууль дөхсөн энэ үед таны бодол санаа хувираагүй байгаа биз дээ?

-Хамелеон биш дээ. Юу гэж өнөөдөр ярьснаа маргааш мартах вэ дээ. Байр суурь нь байнга холбирч байдагтууштай биш занд дургүй. Өнөөдөр Монголын төрийн дүр төрхийг “тогоон” дотор нь байгаа хүний хувьд дэндүү сайн мэдэж байна. Тийм болохоор Монгол төрийн босгыг өндөрсгөе, салбар бүрийн мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, хий нь гарсан, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх “ланжгаруудыг" оруулъя гэж уриалаад байгаа юм шүүдзэ. Намууд жагсааптын 28 гишүүний нэрс гаргахдаа ёстой л  Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэх, “толгойг” нь хөгжлийн төлөө ашиглах эрхэм хүмүүсээ шигшиж байгаад оруулчихвал дараагийн парламентын өнгө тэс өөр болно доо.

Тэгээд цаашлаад Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулж хууль тогтоох дээд байгууллага нь бодлогоо боловсруулж, хууль, тогтоолоо баталдаг болж, төсөв, томилгооны эрх мэдлээ гүйцэтгэх засаглалдаа хариуцуулж, болж өгвөл олигарх, бизнесийн бүлэглэлүүдийн сүүдрийг тусгамааргүй байна. Энэ бүлэглэлүүд үнэндээ өөрсдийнхөө эрх ашигтай л уях гэж Монголын хөгжлийг хойш татаж байна шүү дээ. Сэтгэл нь цэвэр, бодол нь цэгц, ухаан нь цэлмэг, хуримтлуулсан туршлага нь арвин, баргийн зүйлд барьц алдахгүй ланжгарууд л мөнгөний үнэрт автахгүй гэдэгт итгэж байгаа. Иргэд сонгуульд саналаа өгөхдөө нам бүрийн жагсаасан 28 хүнийг нь сайн харах хэрэгтэй. Т эр жагсааптад нэр цэвэр улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах ямар ямар хүмүүсийг оруулсан байна гэдгийг харж сонголтоо хийх нь чухал юм.