Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган эхэллээ
2016.04.18

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний зөвлөгөөн энэ сарын 15-нд эхэллээ.

2012 оноос хойш болж буй энэхүү зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, МХЕГ, НМХГ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран зохион зохион байгуулж байгаа юм. 

Зөвлөгөөний нээлтэнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хүрэлцэн ирж үг хэллээ. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнд оролцогсдод мэндчилгээ хүргүүлснийг УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа уншиж танилцууллаа. Зөвлөгөөнийг нээж Барилга хот байгуулалтын сайд З. Баянсэлэнгэ хэлсэн үгэндээ “ Зөвлөгөөнд оролцогсдод мэнд дэвшүүллээ. Түүнчлэн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь салбарын бүхий л асуудалд тусгалаа олсон гэдгийг хэллээ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж, хяналтын тогтолцоог сайжруулах нь зүйтэй гэдгийг дурьдаад Барилгын салбарынхны уриа үг болсон Бурхан хүнийг бүтээдэг, Бусдыг нь барилгачид бүтээдэг хэмээн үгийнхээ төгсгөлд хэллээ.Энэхүү зөвлөгөөнөөр барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтанууд, инженерүүд, нийслэл орон нутгийн барилгын компанийн төлөөлөгчид оролцож салбарт тулгамдаж байгаа асуудал, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, салбарын хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон зөвлөлдөн хэлэлцэж байна.

Дашрамд дурдахад Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Барилгын үйл ажиллагаанд оролцогч учирч болзошгүй эрсдлийг даатгуулж болно. Захиалагч ажил гүйцэтгэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг заавал даатгуулахыг шаардах эрхтэй хэмээн заасан байдаг. Мөн  Барилгын тухай хуулийн 10.2. Барилгын үйл ажиллагаанд оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй хохирлыг даатгуулна. Даатгалыг захиалагч, гүйцэтгэгч урьдчилан тохиролцон барилгын ажил гүйцэтгэх гэрээнд тусгана.10.3. Барилгын салбарын ажилтан энэ хуулийн 45.1, 45.2-т заасан мэргэшлийн зэрэг авахдаа мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулж болно.10.4. Барилгын ажил гүйцэтгэгч ажилтнуудыг амь насны даатгалд даатгуулна гэж заажээ.