2016.04.22

“Нягтлан бодох бүртгэлийн түүх” номын нээлт боллоо

Энэ жил Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 20 жилийн ой тохиож байна.

Зах зээлийн нийгэмд шинэ үеийн мэргэшсэн нягтлан бодогчид аудиторуудыг бий болгох зорилготой тус байгууллагын үндэс суурийг Монгол Улсын гавъяат эдийн засагч Л.Дондог гуай тавьсан аж. Харин өчигдөр түүний шинэ номын нээлт боллоо.

Энэ үеэр ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн “Манай байгууллага одоогийн байдлаар 3800 мэргэшсэн нягтлан бодогч, 800 орчим аудитор, 140 гаруй аудиторын компанийг эгнээндээ нэгтгэсэн,  аймаг болгонд салбартай, Ази Номхон далайн нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, Дэлхийн нягтлан бодогчдын холбоонд Монгол улсаа төлөөлж буй статустайгаар ажиллаж байна” гэлээ. 

 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү