BDO Аудит ХХК-ийн шинэ байрны нээлт боллоо
2016.10.18

BDO Аудит ХХК-ийн шинэ байрны нээлт боллоо

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр BDO Аудит ХХК-ийн шинэ байрны нээлт боллоо.

Тус компаний шинэ байр хотын төвд Union building-ийн 15 давхарт байрлаж байна. Хоёр дахь гэр хэмээн нэрлэгддэг ажлын байр цэвэр тохилог, тав тухтай, стандартад нийцсэн байх нь тухайн байгууллагын ажилтнуудад төдийгүй үйлчлүүлэгч, харилцагчдад сайн нөлөө үзүүлж байдаг нь эргэлзээгүй юм.

BDO Аудит ХХК 1997 оноос Итгэлт Аудит ХХК нэртэйгээр нягтлан бодох бүртгэл, аудит ба зөвлөх үйлчилгээг үзүүлж, Монгол Улсын шилдэг 5 аудитын компаний тоонд багтсаар ирсэн байдаг.

20 орчим жилийн түүхтэй энэ компани зах зээлд цар хүрээгээ тэлж өнөөдөр 50 гаруй ажиллагсадтайгаар аудит, үнэлгээ, аутсорсинг, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Компаний 50 орчим хувийг мэргэшсэн нягтлан бодогч залуучууд эзэлж байна.