2016.12.05

Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд нийлүүлнэ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын урилгаар БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак чон Хаг нар хүрэлцэн ирж уулзлаа.

Уулзалтын гол зорилго нь Монгол улсын болон БНСУ-ын жижиг дунд үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах цаашлаад Монгол улсын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд экспортлох нийлүүлэх тал дээр хоёр талын хууль тогтоомжийг нийцүүлэн бодитой хамтран ажиллах талаар ярилцах талаар ярилцсан байна.

Мөн энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн дэд хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцсон байна.