
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд Газар ашиглах эрхийг цуцаллаа
Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан.
Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм.
"Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай "БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот ууланд газар ашиглаж байсан “Аялжуул” ХХК-ийн Газар ашиглах эрхийг цуцалсан.
Тэгвэл тус компанийн байшин барих гэж ухсан газрыг нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ. Нөхөн сэргээх ажлыг “Аялжуул” ХХК-иар гүйцэтгүүлж байгаа бөгөөд газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авах аж.
Нөхөн сэргээх ажил эхэлж байна.